Франц Монголын хамтарсан Хүнсний тусламжийн сан шинэ төслүүдийг санхүүжүүллээ.

Хүнсний тусламжийн сангаас өнгөрсөн 6 дугаар сард төсөл санхүүжүүлэх зарын (нийтлэл үзэх) дагуу Монгол дахь Францын ЭСЯ, Монголын Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамтай хамтарсан хороо хүүгүй бичил зээл олгох хөдөө аж ахуйн төслүүд шалгаруулах хуралдаан энэ 9 р сарын 7 нд боллоо.

Хурлаар Хэнтий аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж буй 19 төслийг шалгаруулсан бөгөөд эдгээр төслүүд нь мал аж ахуй, газар тариалан, хөдөө аж ахуйг бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон зөгийн аж ахуйн чиглэлийн төслүүд байлаа. Эдгээр төсөлд шалгарсан хүмүүс хоёр жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй 7400 евро хүртэлхи хэмжээний зээлийг төслийн санхүүгийн үнэлгээний дараа хүлээн авах юм.

Хүлэмж барих, худаг ус гаргах, малын угсаа гарлыг сайжруулах, хадлан хадахад хөдөлмөр хөнгөвчлөх багаж материал худалдан авах зэрэг ажлын нөхцөл болон бүтээгдэхүүнийг сайжруулахад чиглэгдсэн төслүүдийг энэ удаа сонгон шалгарууллаа.

Хүнсний тусламжийн сан нь 2000 онд Франц, Монголын засгийн газрын хэлэлцээрийн дагуу үүсэн байгуулагдсан юм. Жил болгон хамтарсан хороо нэг болон хэд хэдэн аймгийг сонгон төслийн зар гаргадаг. Энэхүү сангийн хөрөнгийг цас зудны онцгой байдлын үед зарцуулах боломжтой юм.

JPEG

publié le 15/09/2020

Дээшээ