Франц-Монголын найрамдлын бүлэг- БСШУС- н дэд сайд Г. Ганбаярын Франц улсад хийсэн айлчлал -2019 оны 7-р сарын 16

Франц-Монголын парламент хоорондын найрамдлын бүлгийн ерөнхийлөгч ноён Филипп Муллие /Philippe Mouiller/, бүлгийн дэд ерөнхийлөгч хатагтай Мартине Бэртэ / Martine Berthet/, дэд ерөнхийлөгч ноён Жан –Пьер Декүл /Jean-Pierre Decool /, бүлгийн гишүүн ноён Дамиен Ренар /Damien Regnard/ болон Соёл, боловсрол, харилцаа холбооны комиссын еранхийлөгч хатагтай Катерине Морин-Десалли /Catherine Morin-Desailly/ нар 2019 оны 7-р сарын 16 нд Сенатын ордонд БСШУС- н дэд сайд Ганболдын Ганбаяр тэргүүтэй төлөөлөгчдийн хүлээн авч уулзав.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Франц дахь Элчин сайд асан Мундагбаатарын Батсайхан, БСШУСЯ ны санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Самбуудаваагийн Нансалмаа, тус яамны гадаад харилцааны газрын ажилтан Баатарцолын Энхбаяр нар байлцлаа.

Төлөөлөгчдийг эхлээд ноён Дамиен Ренар /Damien Regnard/ Люксембургийн ордонд хүлээн авч Сенатын номын санд буй 1812-1813 оны гүн Шарль де Решбергийн “ Орос улсын ард түмэн” ном болон XV зууны түрэг-монголын эзэнт гүрний үеийн монгол медаль зэрэг Монгол улстай холбоотой үнэт бүтээлүүдтэй танилцууллаа.

Дараа нь Франц-Монголын парламент хоорондын найрамдлын бүлгийн ерөнхийлөгч ноён Филипп Муллие /Philippe Mouiller/, бүлгийн дэд ерөнхийлөгч хатагтай Мартине Бэртэ / Martine Berthet/, дэд ерөнхийлөгч ноён Жан –Пьер Декүл /Jean-Pierre Decool /, бүлгийн гишүүн ноён Дамиен Ренар /Damien Regnard/ болон Соёл, боловсрол, харилцаа холбооны комиссын ерөнхийлөгч хатагтай Катерине Морин-Десалли /Catherine Morin-Desailly/ нар Монгол улсын албаны төлөөлөгчидтэй уулзаж ярилцлаа.

Дэд сайд Г.Ганбаяр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо ойрын үед шинээр байгалийн түүхийн музей мөн үндэсний театр байгуулах тухай дурьдаад энэ хүрээнд Франц улсын туршлага судлаж, хамтран ажиллах боломж байгаа эсэхийг асуулаа.

Францын сенарторууд болон дэд сайд нар манай хоёр орны засгийн газраас олгож буй хамтарсан тэтгэлгээр Францад магистр түвшинд суралцаж буй оюутнуудын талаар ярилцаад , энэ хөтөлбөрийг бакалаврын түвшинд өргөжүүлэн боломжийн талаар болон Франц, Монголын их дээд сургуулиудын хооронд хүлээн зөвшөөрөгдөх давхар диплом олгох боломжийн талаар санал солилцлоо.

Түүнчлэн, тэд баримтат болон уран сайхны киноны салбарт хоёр орны уран бүтээлчид хамтран ажиллаж буй хамтын ажиллагааны хөгжлийн талаар ярилцав.
Уулзалтын эцэст, дэд сайд 2024 онд Парис хотноо зохион байгуулагдах олимп, параолимпыг угтан хоёр орны тамирчид хамтарсан бэлтгэл хийх, олимпын зохион байгуулалтанд Монгол улсаас сайн дурын ажилтан илгээх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Мэдээллийн эх сурвалж: https://bit.ly/2KLvrN6

publié le 22/08/2019

Дээшээ