Франц Монголын нотариатчдын хамтын ажиллагааны гэрээ

Францын нотариатын дээд зөвлөлийг төлөөлөн тус зөвлөлийн ерөнхийлөгч Жан ТАРРАД болон Монголын нотариатчдын танхимыг төлөөлөн тус танхимын ерөнхийлөгч Аюушийн Оюунчимэг нар Францын Гадаад харилцааны сайд Лоран ФАБИУС-г байлцуулан хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав.

Франц Монголын нотариатчдын хоорондох уламжлалт нөхөрсөг харилцааг үндэслэсэн тус гэрээний зорилго нь талуудын, түүнчлэн хоёр орны улсын болон хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оршино. Хамтын ажиллагааны салбарын хүрээнд нотариатчийн чиг үүргийн агуулга ба хэрэгжүүлэх үндсэн зохицуулах дүрэм буюу туршлага, мэдээлэл солилцох ба шинжээчийн мэдлэгийг олгох, хуульчдын хамтын ажиллагаанд туслалцаа үзүүлэх, хуульчид, ялангуяа монголын нотариатчдыг сургах чиглэлийг тусгажээ.
Энэхүү гэрээгээр зохицуулах ерөнхий зүйлс нь сургалт, мэргэжилтэн шинжээчдийн төлөөлөл, төлөөлөгчдийг хүлээн авах, форум зохион байгуулах ба хоёр талын уулзалт зэрэг болно.

publié le 29/10/2013

Дээшээ