Франц-Монголын соёлын өдрүүд

Франц-Монголын соёлын өдрүүд

JPEG Франц улс Монгол улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд, ЭСЯам болон Монгол-Францын төвийн дэмжлэгтэйгээр Франц-Монголын соёлын өдрүүд 5-р сарын 7-9-ний өдрүүдэд болж өнгөрлөө.

Франц улсаас Монгол улсад суугаа Элчин сайд МУИС болон ХУИС-ийн лекцийн танхимд тус сургуулиудын оюутнуудад илтгэл тавьснаар уг үйл ажиллагаа эхэлсэн юм. Үүний дараа :

- Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа франц дууны уралдаан болж, оролцогчид энэ орны дууны 50 жилийн хувьслыг харуулан, Эдит Пиаф-аас Зази хүртэлх дуучдын дууг амилуулснаас Алия-гийн Гулжамила тэргүүн байрын эзнээр тодорлоо.

JPEG- Парисын Альяанс-аас сонгосон сэдвүүдээр хийсэн утга зохиолыг амилуулах уралдаанд оролцсон залуус энэхүү уралдааныг шүүн тунгаахаар зорьж ирсэн францын зохиолч сэтгүүлчдээс бүрдсэн шүүгчдийн бүрэлдэхүүний өмнө тайзан дээр гарч хүчээ сорьсноос Баатарын Ням-Эрдэнэ эхний байрыг эзэллээ.

- Франц яруу найргийн тэмцээнд оролцогчид францын алдартай найргуудаас уран тод уншсанаас шүүгчид Ганбатын Анарыг ялагчаар тодруулан, ирэх 7 сард Франц оронд зочлох эрхээр шагналаа.

Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа 5-р сарын 8-нд франц-монголын симфони хөгжим эгшиглэн, 5-р сарын 9-нд Бизе-гийн алдарт "Кармен" дуурь тоглогдож, үзэгчдийг цэнгүүлснийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллээ.

publié le 24/02/2011

Дээшээ