Франц-Монголын улс төрийн зөвлөлдөх уулзалтын 4-р хуралдаан

Франц-Монголын улс төрийн зөвлөлдөх уулзалтын 4-р хуралдаан Парис хотноо 2012 оны 4-р сарын 10-нд болж өнгөрлөө. Уг хурлыг Монгол улсын Гадаад Харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Б. Батхишигийн Франц улсад хийсэн айлчлалтай холбогдуулан зохион байгуулсан юм. « Ноён Б. Батхишиг Францын гадаад болон европын хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Пьер Селалтай уулзсаны дараа тус яамны Ази, номхон далайн газрын захирлуудтай яриа өрнүүллээ.

Эдгээр зөвлөлдөх уулзалтууд олон улсын өнөөгийн байдлын томоохон сэдвүүдээр өргөн хэмжээнд ярилцаж, Франц Монгол хоёр улсын харилцааг бүхий л салбарт илүү хүчтэй өрнүүлэх арга хэрэгслийг нягтлан үзэх боломжийг олголоо. Ерөнхийлөгч ч Монгол улсыг "Ази дахь маш чухал түнш" гэж 2012 онд онцолсон юм ». Хоёр орны харилцаа хамтын ажиллагаа хэлбэрээр соёл урлагаас эхлээд үйлдвэр эрчим хүч гээд бүхий л салбарт олон чиглэлээр нягт явагддаг билээ. Энэ харилцаа мөн хоёр орны аль алиных нь нийтлэг үнэт зүйлсэд тулгуурладаг бөгөөд үүнийг саяхан цаазаар авах ялыг халах талаар гаргасан Монгол улсын шийдвэр баталж байгаа юм.

publié le 12/04/2012

Дээшээ