Франц Улсын "Хүний Эрхийн шагнал" төсөл шалгаруулалтын зар

Францын Ерөнхий сайдын нэрэмжит Бүгд Найрамдах Франц Улсын Хүний Эрхийн шагнал «Эрх чөлөө- Эрх тэгш байдал-Ахан дүүс »-2019 төсөл шалгаруулалтанд урьж байна.

Бүгд Найрамдах Франц Улсын Хүний Эрхийн шагнал гэж юу вэ ?

Энэ шагнал нь Франц улсад эсвэл гадаад оронд иргэншил, хил хязгаар үл хамааран, хувь хүн болон хэсэг бүлэг хүмүүс Хүний эрхийг сурталчлан таниулах эсвэл Хүний эрхийг хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг нөхөн шагнах болон тухайн үйл хэргийг хэрэгжүүлж дуусгахад боломж олгох зорилгоор 1988 онд бий болжээ.

Иргэншил, хил хязгаар үл хамааран Төрийн бус байгууллагууд болон хувь хүн дор дурьдсан 2 сэдэвт тохирох материалаа явуулах юм. Тухайн үйл ажиллагаа эсвэл төсөл нь Франц улсад эсвэл гадаад оронд байж болно.

2019 онд Хүний Эрхийн Үндэсний Зөвлөлдөх Хороо /CNCDH/ 2 сэдэв сонгосон байна. Үүнд Хүүхдийн эрхийн олон улсын гэрээ баталсны 30 жилийн ойг тохиолдуулан “Хүний Эрхийг хамгаалагч залуучууд “, нөгөө сэдэв нь “Ахан дүүсийн үүрэг “.

Шүүгч нарын шийдвэр гарсны дараа, 2019 оны шагналыг уралдаанд тэргүүлсэн таван хүнд Францын засгийн газрын нэрийн өмнөөс 2019 оны 12-р сарын 10 ны үед Парис хотноо сүр жавхлантайгаар гардуулах юм. Эдгээр 5 шагналтан нар Хүний Эрхийн Үндэсний Зөвлөлдөх Хорооноос /CNCDH/ олгох, төслөө хэрэгжүүлэхэд чиглэгдсэн нийт 70.000 еврог хуваан хүртэх юм. Мөн эдгээр 5 шагналтан нар нь тухайн орныхоо Францын Элчин сайдын яамнаас “ тусгай өргөмжлөл”хүртэх юм.

Уралдааны сэдэв

• Сэдэв n°1 : Хүний Эрхийг хамгаалагч залуучууд

Хүүхдийн эрхийн олон улсын гэрээ баталсны 30 жилийн ойг тохиолдуулан Хүний Эрхийн Үндэсний Зөвлөлдөх Хороо /CNCDH/ хүний эрхийг сурталчлан, хамгаалж буй хувь хүн эсвэл байгууллага дахь залуучуудыг хөхүүлэн дэмжих зорилгоор Хүний Эрхийг хамгаалагч залуучуудад “ сэдвийг сонгожээ.
Хүний эрхийг хамгаалагч гэдэг нь өөрийн нэрийн дор, эсвэл өөр хүний болон байгууллага/хэсэг бүлэг хүмүүсийн нэрийн өмнөөс хүний үндсэн эрхийг хамгаалж буй хүнийг хэлнэ. Хамгаалагч нь иргэний болон улс төрийн эрхийг сурталчлан, хамгаалахаас гадна эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулдаг.

- Хүний эрхийн хамгаалагч нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан нийтлэг эрхийг хүлээн зөвшөөрсөн байх. Retour ligne manuel
- Хүний эрхийн хамгаалагч нь хүчирхийлэлгүй үйл ажиллагаа явуулдаг байх ёстой.

18 нас хүртэлхи хүнийг залуу хамгаалагч гэж үзнэ. (Хүүхдийн эрхийн олон улсын гэрээний 1-р заалт). Хүний эрхийг хамгаалагчийн тухай тусгай илтгэгч нарын Нэгдсэн Үндсэний байгууллагад мэдээлснээр болон Хүүхдийн эрхийн Хорооны мэдээнээс харахад, дэлхий дахинд залуу хамгаалагч нарыг айлган сүрдүүлэх, тэдэн лүү дайрах гэх мэт санаа зовоосон асуудлууд нэмэгдэж байна.
Хүний эрхийн шагнал нь эдгээр хамгаалагчдын үйл ажиллагааг урамшуулан шагнахад чиглэгдэнэ.

Сэдэв n°2 : Ахан дүүсийн үүрэг

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын нэгдүгээр зүйлд “ Хүн төрлөхтөн нэг нэгэндээ ахан дүүсийн ёсоор хандах хэрэгтэй “ гэж заасан байдаг. Нэгэн гэр бүл болсон хүн төрлөхтөний салшгүй үнэт чанар, ахан дүүсийн харилцаа нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалын гол агуулга бөгөөд ахан дүүсийн харилцаа үүн дээр үндэслэнэ.

Иймээс, ахан дүүсийн харилцааны зарчим нь эв нэгдлийг дэмжих, бусдыг хүндэтгэх, бусдын тулд тэвчээр гаргаж, бусдад сайн сайхныг хүсэх, түүнчлэн, арьс өнгөөр ялгаварлах байдал гаргахаас зайлсхийх, нийгэм, яс үндэс, шашин шүтлэг, хүйсийн болон насны ялгавартай байдлаас үүдэн үзэн ядах, гомдол гаргахаас зайлсхийх зэрэг хүний амьдралын мөн чанар дахь давуу байдал дээр үндэслэгддэг. Ахан дүүсийн харилцаа нь бусдын өвөрмөц шинж чанарыг таньж мэдэх, хүлээн зөвшөөрөх, хүлээн авах чадварыг өөртөө бий болгох өгөөмөр зан чанарын илрэл юм.

Энэ зарчимд үндэслэсэн энэхүү зар нь нөхцөл болзолгүйгээр хүмүүнлэгийн тусламж, дэмжлэг хэрэгтэй байгаа хүмүүст тусламж үзүүлэх зорилгоор хувь хүн болон төрийн бус байгууллагуудын нэг болон түүнээс дээш төсөл хэрэгжүүлэгч нарт хандаж байгаа юм.

Түүнчлэн, төсөл нь гарал үүсэл, шашин шүтлэг, нийгмийн болон засаг захиргааны байдлаас үл хамааран, хүмүүнлэгийн зорилгоор бусдад туслан, ахан дүүс, эрх чөлөөг хамгаалахад чиглэгдсэн эсвэл эдгээр үйл ажиллагааг сурталчлан таниулах үйл ажиллагаа бүхий байж болно.

Хэрхэн оролцох вэ ?

Уралдаанд оролцох материал франц хэл дээр байх ба дорхи зүйлийг бүрдүүлнэ. Үүнд :

  • a) Уралдаанд оролцогчийн танилцуулга захидал. Захидал нь ТББ-н ерөнхийлөгч эсвэл хууль эрхийн дагуух эрх бүхий хүний гарын үсэг / хувь хүн бол тухайн хүний гарын үсгээр баталгаажсан байна;
  • b) Уралдаанд оролцох материал. Энэ нь Хүний Эрхийн Үндэсний Зөвлөлдөх Хороо /CNCDH/ –ы цахим хуудсанд site CNCDH хуулагдах боломжтой байх байгууллага/ хувь хүний явуулж буй үйл ажиллагааг нарийн тусгасан байх ;
  • c) Байгууллагын хувьд, ТББ-н танилцуулга (статус , үйл ажиллагаа г.м) ;
  • d) ТББ-н эсвэл хувь хүний шуудангийн хаяг, банкны мэдээлэл.

Дээр дурьдсан материал бүрэн байх шаардлагатай бөгөөд уралдаанд оролцох материалаа 2019 оны 10-р сарын 14 нөөс өмнө Хүний Эрхийн Үндэсний Зөвлөлдөх Хороо –нд өөрийн биеэр авчирах эсвэл цахим ба энгийн шуудангаар явуулна.
- шуудангийн хаяг: au Secrétariat général de la Commission – TSA 40 720 – 20 avenue de Ségur, 75 007 PARIS – France ;Retour ligne automatique
- цахим хаяг : cncdh@cncdh.pm.gouv.fr.

publié le 12/09/2019

Дээшээ