Франц хэл, соёлын "Аллианс Франсэз" төв-Нээлттэй хаалганы өдөрлөг [fr]

2019/08/31-ний 11-15 цагт болох "Аллианс Франсэз" төвийн нээлттэй хаалганы өдөрлөгт урьж байна.

Франц хэл сурахыг хүсч байна уу? Франц киног эх хэл дээр нь үзмээр байгаа биз дээ?
"Аллианс Франсэз" төвийн үйл ажиллагааны тухай мэдээлэл авахыг хүсвэл тус төвөөс 15 жилийнхээ ойн хүрээнд зохион байгуулж буй “Нээлттэй хаалганы өдөрлөг"-т хүрэлцэн ирэхийг урья!
Өдөрлөгийн үеэр :
- Францын хэлний үнэгүй туршилтын ангийг (анхан шатнаас ахисан түвшний A0-ээс C1 хүртэл) сонирхох
- Тус төвөөс зохион байгуулдаг шалгалт, олгодог сертификатуудтай танилцах
- Үнэ тариф, хөнгөлөлтийн талаар мэдээлэл авах
- Соёлын арга хэмжээ, семинарын хөтөлбөртэй танилцах
- Францад хэрхэн суралцах тухай лавлах
- Франц хэл дээрх номын сантай танилцах
- "Алтан хальс"-тай хамтран үзүүлж буй франц кинонуудын тухай мэдээлэл авах боломжтой шүү.

Утас: 11 351914
Хаяг: СБД 11-хороолол содномын гудамж, "Ардын эрх" сонины байр 2 давхарт /Хаан банктай байр/

publié le 29/08/2019

Дээшээ