Франц хэлний монгол багш нарын холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

JPEG Элчин сайд Ив Дэлунэ 2-р сарын 29-ний Лхагва гаригт франц хэлний монгол багш нарын холбооны гишүүдийг Элчин сайдын яаман дээрээ хүлээн авч уулзлаа.

2000 онд байгуулагдсан уг холбоог багш Буяннэмэх тэргүүлдэг бөгөөд эгнээндээ 30 гаруй гишүүдтэй юм. Монголд франц хэлний сургалтыг хөгжүүлэхийн төлөө маш идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг тус байгууллага нь 9 жилийн өмнөөс хоёр орны харилцааны үйл явцтай холбоотой мэдээ мэдээллийг тусгадаг сонинг франц хэл дээр эрхлэн гаргаж байна.

publié le 07/03/2012

Дээшээ