Франц хэлтэн нарын уулзалт-үдэшлэг

Франц хэлтэн нарын уламжлалт уулзалт-үдэшлэг Аллианс франсайзын санаачилгаар 2018 оны 11-р сарын 30 нд Францын элчин сайдын яамнаа зохион байгуулагдан, Монгол Францын харилцаанд үүрэг гүйцэтгэж буй зуу гаруй франц хэлтэн цуглалаа.

Уулзалт-үдэшлэг нээж хэлсэн үгэндээ Элчин сайд баялаг бөгөөд олон талын ач холбогдол бүхий олон оронд хэрэглэгдэж буй франц хэлний ач холбогдолыг онцлон тэмдэглэсэн юм.

Аллианс франсайз болон Улаанбаатар дахь франц сургуулийн танилцуулгын дараа 19 хүнд Франц хэлний мэдлэгийн түвшин тогтоох DELF шалгалтын диплом гардууллаа.

Үдэшлэгийн үеэр дуучин Оюундарь франц дууны уран сангаараа цугласан олонд бэлэг барьж, Аллианс франсайз төв Латисиа Коломбанигийн “Сүлжсэн гэзэг” роман болон Белгийн жүжигчний “Бүгдийг мартъя” дууг толилуулан франц хэлтэн нарын уулзалт-үдэшлэгийг чимлээ.

Аллианс франсайз төвийн захирал Селин Мартайн франц хэлний багш нарын хамт
Аллианс франсайз төвийн захирал Селин Мартайн франц хэлний багш нарын хамт
DELF шалгалтын дипломын эзэн Францын Элчин сайд болон Аллианс франсайз төвийн захирал нарын хамт
DELF шалгалтын дипломын эзэн Францын Элчин сайд болон Аллианс франсайз төвийн захирал нарын хамт
Монгол улсын хамгийн анхны франц хэлний багш Хэнмэдэх, 1-р сургуулийн франц хэлний багш Энхтуяагийн хамт
Монгол улсын хамгийн анхны франц хэлний багш Хэнмэдэх, 1-р сургуулийн франц хэлний багш Энхтуяагийн хамт
Зэвсэгт хүчний сонсогч нар франц хэлний дипломоо гардан авав.
Зэвсэгт хүчний сонсогч нар франц хэлний дипломоо гардан авав.
дуучин Оюундарь франц дууны урын сангаасаа толилууллаа.
дуучин Оюундарь франц дууны урын сангаасаа толилууллаа.

publié le 07/12/2018

Дээшээ