Франц хэлтэн орнуудын өдөрлөг /2012 оны 3 сарын 20/

1970 оны 3 сарын 20 нд Ниамей хотод Олон улсын гэрээ баталснаар жил бүрийн 3 дугаар сарын 20 ны өдөр франц хэлтэн орнуудын баярыг тэмдэглэн өнгөрүүлж ирсэн.

Франц хэлтэн орнуудын олон улсын байгууллага нь 2012 онд “Франц хэл бол амжилтын хэл” уриаг гаргажээ. “Энэ амжилт гэдэг нь дэлхийд франц хэлтэн орнуудын соёлыг нэг нэгэндээ түгээхийн тулд улам бүр олуулаа болж буй франц хэлийг сонгон суралцагчдыг нэгтгэх тэмдэг, нөхөрлөлийн баталгаа болж байна.” хэмээн Франц хэлтэн орнуудын олон улсын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Абу Диуф мэдэгджээ.

Жил бүр энэ баярыг тэмдэглэхээр дэлхийн франц хэлтэн 70 орны Элчин сайдын яамдууд, 132 франц байгууллагууд, 445 Альяанс франсайз / Францын Соёлын төвүүд/ болон 480 дунд сургууль ба лицей нэгтгэсэн сүлжээ нь өргөн арга хэмжээ зохион байгуулдаг. Монгол улсад зохион байгуулах өдөрлөгийн арга хэмжээний талаархи мэдээллийг Монгол Францын төвийн http://www.afm.mn/#!programme-culturel цахим хаягаар орж танилцаж болно.

Дэлхийд франц хэл төрөлх хэл нь болсон 220 сая гаруй хүн байдаг бөгөөд ардчиллын жилүүдэд энэ тоо маш хурдан өсч байна. Энэ тоонд франц хэл сонгон сурсан хүмүүсийг оруулаагүй бөгөөд франц хэл нь англи хэлний адил дэлхийн бүх тивд түгэн дэлгэрсэн хэл юм. Франц хэлтэнүүдийн 60% нь 30 хүртэлхи насныхан байдаг.

Франц хэлтэн орнуудын олон улсын байгууллагын гишүүн 56 улс, засгийн газар байхын сацуу 19 орон ажиглагчаар бүртгэгдсэн байдаг нь улс төр, эдийн засгийн томоохон хүрээг үүсгэснийг харуулна. Энэ бүх улс орнууд соёлын олон төрлийг сурталчилах, хүндэтгэх, хөгжүүлэх, энх тайван, ардчилалын үйл хэрэгт эв санаагаа нэгтгэх зэрэг үйл ажиллагаанд хамтран оролцдог байна.

Франц хэлтэн орнуудын өдөрлөг

  • Фото зургийн дугуйлан : 3 сарын 20-ны мягмар гариг 16.00-18.00цаг /Бүртгэл 3 сарын 19-ны даваа гариг хүртэл үргэлжилнэ/
  • Уралдаанууд :

    - Алтан өд : 3 сарын 21-ны лхагва гаригт 15.00-17.00цаг /Бүртгэл 3 сарын 19-ны даваа гариг хүртэл үргэлжилнэ/

    - Яруу найргийн уралдааны урьдчилсан шалгаруулалт /2 түвшин/ : 3 сарын 23-ны баасан гаригт 09.00-18.00цаг

    - Яруу найргийн уралдааны урьдчилсан шалгаруулалт /1 түвшин/ : 3 сарын 24-ны бямба гаригт 10.00цагаас

    -Франц дууны улсын уралдааны урьдчилсан шалгаруулалт : 3 сарын 24-ны бямба гаригт 10цагаас

    - Цээж бичгийн улсын уралдаан 1 түвшин: 3 сарын 25-ны ням гаригт 09.00-11.00цаг

    - Цээж бичгийн улсын уралдаан 2 түвшин: 3 сарын 25-ны ням гаригт 09.00-11.00цаг

    - Цээж бичгийн улсын уралдаан 3 түвшин: 3 сарын 25-ны ням гаригт 09.00-11.00цаг

  • Уралдааны дүн, шалгаруулалт :

    - Фото зургийн уралдаан : 3 сарын 27-ны мягмар гаригт 09.00-18.00цаг

    - Яруу найргийн уралдаан : 3 сарын 30-ны баасан гаригт 14.00-18.00цаг

    - Франц дууны улсын уралдааны эцсийн шалгаруулалт : 3 сарын 31-ны бямба гаригт 10.00-13.00цаг

  • Франц хэлтэн оюутнууд-аж ахуй нэгж байгууллагуудын форум уулзалт : 3 сарын 29-ны пүрэв гаригт
  • Өнгө өнгийн худалдаа : 3 сарын 29-ны пүрэв гаригаас 3 сарын 31-ны бямба гариг

    БҮХ УРАЛДААНЫ ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ: 3 сарын 31-ны бямба гариг 17.00цагт

publié le 22/03/2012

Дээшээ