Франц хэлтэн орнуудын 2-р кино наадам

JPEG Та бүхнийг 2011 оны 5-р сарын 26 наас 29 ны өдрүүдэд “Black Box” театрт зохион байгуулагдах Франц хэлтэн орнуудын кино наадмаар тухайн орнуудын кино урлагтай танилцахыг урьж байна.

Энэ кино наадмын үеэр Франц хэлтэн орнууд болон гишүүн орнууд болох Швейцарь, Болгар, Канад, Унгар, Чех, Вьетнам, Бельги мөн түүнчлэн Франц улсын кинонуудыг кино театрт үнэ төлбөргүй эх хэл дээр нь үзэх боломжтой бөгөөд бүх кино монгол хэлээр хадмал орчуулагатай гарна.

Улаанбаатар хотноо хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэ наадaм Монгол улс дахь франц хэлтэн орнуудын Элчин сайдын яам болон Швейцарийн хөгжлийн агентлагиас монголчууд болон Монгол дахь гадаад иргэдэд барьж буй бэлэг юм. Энэ хосгүй завшаанаар франц хэлтэн орнуудын хэл, соёлтой танилцана уу.

Францын ЭСЯ, Франц-Монголын соёлын төв, Швейцарын хөгжлийн агентлаги, Канадын ЭСЯ нь тус наадмыг ивээн тэтгэсэн бөгөөд « Black Box » театр болон бусад хамтрагч нартаа талархлаа илэрхийлье.

Dernière modification : 20/05/2011

Haut de page