Франц хэлтэн орнуудын боловсрол, бизнес өдөрлөг

Тус өдөрлөгийн үеэр та Франц улс, франц хэлтэн орнуудад боловсрол эзэмших, ажил хөдөлмөр эрхлэх талаар болон франц хэлтэй хүмүүсийг ажиллуулж буй Монгол дахь байгууллагуудын талаархи мэдээлэл, зөвлөгөө авч болно. Түүнчлэн Франц улс , франц хэлтэн орнуудын компани, Францтай хамтран ажилладаг монгол компаны бүтээгдэхүүнтэй танилцаж, хямдралтай үнээр худалдан авах боломжтой.
JPEG

Энэ жилийн өдөрлөгт оролцох байгууллагууд :
- Францын ЭСЯ
- Канадын ЭСЯ
- Чехийн ЭСЯ
- Аллианс франсайз
- Кампус франс
- МУИС+франц хэлтэнүүдийн их дээд сургуулийн агентлаги
- Хүмүүнлэгийн их сургууль
- Франц хэлтэн монгол багш нарын холбоо
- Франц-Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим
- Монгол дахь франц сургууль
- MONNIS
- DMD
- ORANO
- Ciel Mongolia
- Wind of Mongolia
- Eco voyage
- Swiss boutique
- Art esprit
- Horseback
- MONCEF
Мөн бусад байгууллагууд нэмэгдэн оролцох юм.

Энэхүү өдөрлөгөөр та бүхэн хүрэлцэн ирж, олон сайхан мэдээлэл аваарай.

publié le 15/03/2019

Дээшээ