Франц монгол залуу уран бүтээлчид монгол гэрт уулзаж ярилцлаа

JPEG Тус Элчин сайдын яамны хашаанд байрладаг хоёр монгол гэрийн нэгэнд 2011 оны 3-р сарын 13-ны ням гаригт франц монголын хорь гаруй залуу уран бүтээлчид цугларч уран бүтээлийн халуун яриа өрнүүллээ.
"Улаанбаатар хот дахь нүүдэлчин ухаан" (Esprit nomade à Oulan Bator) хэмээх урлагийн төслийн бэлтгэл ажлын хүрээнд болж байгаа тус цугларалт нь залуу уран бүтээлчид хоорондоо уулзаж санал бодлоо солилцох, уран зураг, бүжиг, кино урлаг, гэрэл зураг, хөгжим, уран баримал, уран дархан болон пластик урлагийн чиглэлээр өөр өөрийн бүтээлүүдээ харилцан танилцуулах боломжийг олгосон юм.
Монгол-Францын төвөөс "Цэнхэр нар" (Blue Sun) нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж буй "Улаанбаатар хот дахь нүүдэлчин ухаан" (Esprit nomade à Oulan Bator) урлагийн төсөл нь олон чиглэлийн монголын шинэ залуу бүтээлчдийг дэмжих, Монголд гарч буй өөрчлөлтийг уламжлал шинэчлэлтэй хэрхэн хослуулан үзүүлж байгааг сурталчлан харуулах зорилготой юм.

Dernière modification : 22/03/2011

Haut de page