Франц сургуулийн хичээлийн жилийн хаалт [fr]

6-р сарын 15-нд болох Франц сургуулийн хичээлийн жилийн хаалтын ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урья.

Хүндэт эцэг эхчүүд, хүүхдүүд ээ,

Энэ жилийн хичээлийн жил энэ хүрээд өндөрлөж байна. 6-р сарын 8-нд Théo, Angélique хоёрын хамтран хичээллүүлдэг дугуйлангийн сүүлийн өдөр байх болно.

Та бүхнийг 6-р сарын 15-нд Франц сургууль дээр явагдах хичээлийн жилийн хаалтын өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна. Өдөрлөгт манай хамт олон, франц хэлтнүүд өргөнөөр оролцох төдийгүй хөгжөөнт тоглоом, амталгаа зэрэг олон сонирхолтой арга хэмжээ явагдана.

6-р сарын 15-ны 11:00-15:00 цагийн хооронд Чингисийн өргөн чөлөө буюу Жетро дэлгүүрийн хойно байрлах Франц сургууль дээр уулзацгаая!

6-р сарын 22-ны Бямба гарагт "Аллианс Франсэз" төв дээр DELF, DALF-н шалгалт явагдах тул тухайн өдөр олон нийтэд үйлчлэхгүй.

Хэрвээ та хүүхдээ зуны турш дугуйланд нь суралцуулахыг хүсвэл Мягмар, Пүрэв гарагт хичээллэх “унагахан”, ”бэлтрэгхэн” ангиудад бүртгүүлээрэй. Өсвөр насныханд зориулсан “мазаалай” анги лхагва, баасан гарагт хичээллэх болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг манай хүлээн авахаас лавлаарай.
Баярлалаа,
Франц хэл, соёлын “Аллианс Франсэз” төвийн хамт олон

publié le 13/06/2019

Дээшээ