Франц улс Их 8 болон Их 20-ийг тэргүүлж байгаа талаар Монголын залуу дипломатчдад лекц уншлаа

JPEG Элчин сайд Жан-Поль Дюмон Франц улс Их 8 болон Их 20-ийг тэргүүлж байгаа талаар Монгол улсын Гадаад харилцааны яамны залуу дипломатчдын өмнө 2011 оны 6-р сарын 16-нд лекц уншлаа.

Их 8 болон Их 20-ийн түүхийг товч дурдсаны дараа. Элчин сайд өнгөрсөн 5-р сард Дувиль хотноо болж өнгөрсөн дээд хэмжээний уулзалтын талаар дүгнэлт хийж, Их 20-ийг тэргүүлж буй Франц улсын баримталж байгаа тэргүүлэх чиглэлүүдийн талаар танилцууллаа. Тэрээр мөн түүхий эдийн үнийн хөөрөгдлийн эсрэг явуулж буй тэмцлийн талаар онцлон тэмдэглэсэн юм. Энэ нь түүхий эдийг экспортлогч болон мөн гаднаас авдаг орны хувьд зүй ёсоор Монгол улсын сонирхлыг татдаг билээ.

Dernière modification : 21/06/2011

Haut de page