Франц улс « Намрын ногоон өдрүүд »-эд оролцлоо

JPEG Долоо дахь удаагаа зохион байгуулагдаж буй "Намрын ногоон өдрүүд-2012" үзэсгэлэн яармаг 9-р сарын 26-наас 10-р сарын 2-ныг дуустал Улаанбаатар хотод үргэлжилнэ.
Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Францын Элчин сайд Ив Дэлунэ болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Үзэсгэлэнд 800 орчим иргэн, аж ахуйн нэгж, 70-80 орчим хүнс үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ танилцуулж байна.

Тус үзэсгэлэнд энэ жил Франц улс уригдан оролцож байгаагаараа онцлог бөгөөд францын мэргэжлийн 4 холбоо, аж ахуйн 4 нэгж танилцуулгаа дэлгэж байна.

publié le 28/09/2012

Дээшээ