Франц улсад суралцах тэтгэлэгт хөтөлбөрийн оюутнуудыг хүлээн авч уулзав

Монгол улс дахь Францын Элчин сайдын яам Монгол улсын БСШУС-н яамтай хамтран Франц улсын их дээд сургуульд суралцах оюутнуудыг шалгаруулан тэтгэмж олгох 5 дахь удаагийн шалгаруулалтыг өнгөрсөн хавар зохион байгуулсан билээ. 2019-2020 оны хичээлийн жилд 2 докторын шатны, 8 магистрын сургалтын нийт 10 оюутныг шалгаруулсан юм.

Францын Элчин сайдын яамны Хэргийн түр хамаарагч ноён Никола Лакот 8-р сарын 21 ны лхагва гаригт шалгарсан оюутнуудын төлөөлийг Франц улсад зорихоос өмнө хүлээн авч уулзлаа. Тэрээр оюутнуудад 2 засгийн газрын хамтарсан тэтгэлэгт хөтөлбөрт амжилттай оролцсонд болон Францын нэр хүнд бүхий их дээд сургуульд суралцах болсонд халуун баяр хүргэлээ.

Хэргийг түр хамаарагч Францад байх хугацаанд нэн шаардлагатай зөвлөмж өгөөд, эдгээр оюутнууд нь Францад боловсрол эзэмших нь хувь хүний хувьд чухал болохын зэрэгцээ манай хоёр орны хамтын ажиллагааны хөгжилд хувь нэмэр болох юм гэдгийн онцлон дурьдлаа.

Энэ жилийн шалгарсан оюутнууд Монгол улсын хөгжилд онцгой шаардлагатай архитектур, хот төлөвлөлт, анагаах ухаан, хөдөө аж ахуй, математик, харилцаа холбоо болон хэвлэл боловсруулалтын чиглэлээр суралцаж ирэх юм.

Та бүхэнд сурлагын өндөр амжилт хүсье !

JPEG

publié le 12/09/2019

Дээшээ