Франц улсад тэтгэлэгтэй суралцахыг урьж байна

Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яам хамтран 2016-2017 оны хичээлийн жилээс Франц Улсын их, дээд сургуульд хоёр орны Засгийн газрын хамтарсан тэтгэлгээр суралцуулах 10 оюутныг сонгон шалгаруулна.

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2016 оны 5 дугаар сарын 13.

Тэтгэлгийн зорилго:
• Хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх;
• Өрсөлдөх чадвартай Монгол иргэнийг бэлтгэх;
• Монгол, Францын их, дээд сургууль, судалгаа, шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжих, хөгжүүлэх;

Тэтгэлэг олгох чиглэл:
• Магистр, докторын сургалт
• Мэргэжлийн чиглэл харгалзахгүй
• Хоёр орны хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болох хүнс, хөдөө аж ахуй, биотехнологи, сэргээгдэх эрчим хүч, тогтвортой хөгжил зэрэг мэргэжлийн чиглэлээр суралцах бол давуу эрх эдэлнэ.

Тавигдах шаардлага:
• Монгол улсын иргэн байх;
• Франц дахь их, дээд сургуульд бүртгүүлэх шаардлага хангасан, Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролын бакалаврын эсвэл магистрийн зэргийн дипломтай байх,
• Суралцахаар сонгосон сургууль, хөтөлбөрт тавигдах франц эсвэл англи хэлний түвшингийн шаардлагыг хангасан байх;

Франц хэл:

• DELF (Франц хэлний сургалтын диплом) 2 дахь шатны буюу CECRL –н B2 түвшин ;
• DALF (Франц хэлний гүнзгийрүүлсэн шатны диплом) ;
• TCF –н диплом B2 түвшингээс дээш болон нэмэлт шалгалтын диплом;

Хэрэв Та Франц хэлний эдгээр шалгалтыг өгөөгүй байгаа бол 4-р сарын сүүлчээр Аллианс франсайз /Монгол Францын төв/ -с зохион байгуулагдах франц хэлний шалгалтанд (TCF) хамрагдана уу. Аллианс франсайзын утас: 351914

Англи хэл:

• Тухайн хүлээн авч суралцуулах сургуулийн шаардлагад нийцэхүйц оноо бүхий IELTS эсвэл TOEFL-г шалгалт өгсөн байх. Шалгалтыг 2014 оны 3 сарын 1-нээс хойш өгсөн байх;

Бүрдүүлэх баримт бичиг:

• Бүрэн, үнэн зөв бөглөсөн анкет /татаж авах /

Word - 41.5 ko
(Word - 41.5 ko)

• CV буюу товч намтар;
• Суралцах хөтөлбөр, төлөвлөгөөг багтаасан эссэ /франц хэл дээр суралцах бол франц хэл дээр монгол орчуулгын хамт, англи хэл дээр суралцах бол англи хэл дээр монгол орчуулгын хамт, A4*2 нүүрнээс хэтрэхгүй, times new roman 12 фонтоор бичигдсэн байх/;
• Их, дээд сургууль төгссөн диплом, дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийн франц хэл дээрх орчуулгын хамт;
• Францын их, дээд сургуульд урьдчилан бүртгүүлсэн тухай сургуулиас ирүүлсэн урилга бүхий албан захидал эсвэл тодорхойлолт;
• Хамгийн сүүлд суралцаж төгссөн их, дээд сургуулийн тэтгэлэгт хамрагдахыг дэмжсэн албан захидал;
• Докторын сургалтанд хамрагдах бол Монголын болон Францын эрдэм шинжилгээний удирдагч багш нарын зөвшөөрөл ба албан бичиг;
• Тэтгэлэгт хамрагдахыг дэмжиж байгааг илэрхийлсэн ажил олгогчийн албан бичиг;
Тэтгэлэгт хамрагдахыг хүсэгч дээр дурдсан баримт бичгийг хоёр хувь /нэг хувь нь франц/англи хэл дээр, нөгөө хувь нь монгол хэл дээр/ бүрдүүлэн,
2016 ОНЫ V САРЫН 13-НЫ ДОТОР дараах хаягаар Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд ирүүлсэн байх ёстой..

Франц Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хаяг:

Энх тайвны өргөн чөлөө -15
Соёл, хамтын ажиллагааны Элчин зөвлөх
Ноён Жон Флоран ФИЛТЦ танаа

Баримт бичгийн бүрдэл дутуу, хугацаа хоцорсон бол сонгон шалгаруулалтад оруулахгүй болно.

Сонгон шалгаруулалт:

Сонгон шалгаруулалтыг 2 үе шаттайгаар зохион байгуулна.

- Нэгдүгээр шатанд хоёр орны хариуцагч байгууллагын төлөөлөл бүхий хамтарсан комиссын гишүүд тэтгэлэгт хамрагдахаар бүрдүүлж өгсөн баримт бичигт үнэлгээ өгч, хоёрдугаар шатны шалгаруулалт буюу ярилцлагад орох иргэдийн нэрсийг тодруулна.

- Нэгдүгээр шатны шалгаруулалтын дүн, хоёрдугаар шатанд шалгарсан иргэдийн ярилцлагын цагийн хуваарийг 2016 оны 5-р сарын 30-ны дотор Франц Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас утсаар эсвэл цахим шуудангаар мэдэгдэнэ.

Хоёрдугаар шатны шалгаруулалтын дүнг 2016 оны 6-р сарын 6-наас эхлэх долоо хоногт багтаан шалгуулагчид мэдэгдэнэ.

Францын ЗГ-н тэтгэлэг хүртэгч нь дараах эрхийг эдэлнэ.
• Тосч авах үйлчилгээ авах,
• Францын визны хураамжаас чөлөөлөгдөх,
• Франц дахь сургалттай холбогдолтой зардал, хоол, байрны зардалд зориулагдсан сарын 767 € хүртэл мөнгөн тэтгэмж сургалтын хугацааны турш авах,
• Онгоцны буудалд буусан даруй эхний тэтгэмж авахад Travelex үйлчилгээ авах эрх нээнэ.
• Эхний жилийн оршин суух зөвшөөрлийн хураамжийг буцаан авах,
• Мастер, докторын тэтгэмжит оюутнууд компьютер худалдан авсан бол нийт сургалтын хугацаанд нэг удаа төлбөрийг буцаан авах,
• Сургалтын материал, номын төлбөрийг жилд нэг удаа буцаан авах,
• Хэрэв оюутан CROUS байгууллагын оюутны байранд хамрагдаж чадаагүй бол түрээсийн байрны төлбөрийг буцаан авах, мөн Францын их, дээд сургуулийн оюутны байранд бүртгүүлэхэд давуу эрх эдлэх,
• Дээд сургуулийн бүртгэлийн хураамжаас чөлөөлөгдөх,
• Франц улс дахь эрүүл мэндийн даатгалаас чөлөөлөгдөх.

Холбоо барих :
Нэмэлт мэдээллийг Франц Улсаас Монголд Улсад суугаа ЭСЯ-ны 11-324519 утсаар ажилтан Т.Төрнямтай холбогдож лавлана уу.
Цахим хаяг :turnyam.togtokh@diplomatie.gouv.fr

Түүнчлэн, дараах холбоосуудаар хандан Франц Улсад суралцахтай холбоотой мэдээллийг судлах боломжтой.

* ОЮУТАН СУРАГЧДЫН ҮНДЭСНИЙ ТӨВ (C.N.O.U.S.) Францад сурч , амьдрахад хэрэг болох дэлгэрэнгүй танилцуулга.
http://www.cnous.fr
* ФРАНЦ ДАХЬ ГАДААД ОЮУТНУУД
Сургуульд бүртгүүлэх журам, оюутны амьдралын нөхцөл бололцооны талаархи чухал хэрэгтэй мэдээллүүд.
http://www.education.gouv.fr
* КАМПУС ФРАНС
Францад ирэх олон улсын оюутан, эрдэм шинжилгээний ажилтан нар тосон авч, байр сууц олох асуудлыг хөнгөвчлөхөд чиглэгдсэн практик зөвлөмжүүд.
http://www.campusfrance.org
* ГАДААД ДИПЛОМ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ
Гадаад дипломыг хүлээн зөвшөөрүүлэх болон C.I.E.P./заах арга зүйн сургалтын олон улсын төв/-р түвшин тогтоолгон, гэрчилгээ авах тухай мэдээллүүд
http://www.ciep.fr

publié le 15/03/2016

Дээшээ