Франц улсад урлаг, архитектурын чиглэлийн сургалтын цахим бүртгэл

CampusArt сүлжээний цахим хуудаснаа 2017 оны 2- р сарын 15 ны өдөр хуртэл урлаг, архитектурын чиглэлийн сургалтын цахим бүртгэл нээгдлээ.
АНХААР: Нэр дэвшигчдийн хүсэлт бүхий материалыг 2017 оны 2-р сарын 15 хүртэл Agence Campus France-Paris агентлаг нь шуудангаар эсвэл цахим хаягаар хүлээн авна.

CampusArt нь Францын Үндэсний боловсрол, дээд боловсрол, судалгаа шинжилгээний яам, Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн яам, Соёлын яам болон Урлагийн дээд сургуулиудын Үндэсний Нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр CampusFrance Агентлагийн зохион байгуулж буй урлаг, архитектурын салбар дахь сургалтуудыг санал болгож буй франц их дээд сургуулиудын сүлжээ юм.
www.campusart.org цахим хуудас нь бэлтгэл ангийн түвшин, бакалавр, мастер, мастерын дараах сургалт, доктор зэрэг түвшинд пластик урлаг, архитектур, кино урлаг, соёлын өв, дизайн, хувцас загварын урлаг, хөгжим, интерьер архитектур ... гэх мэт салбарын сургалтын талаархи мэдээлэл / зарим нөхцөлийн дор/ олгодог цахим хуудас юм.
Тус цахим хуудсаар сургалтын эдгээр сонголттой танилцахын зэрэгцээ 95 гаруй сургуулиудад цахим хуудсаар зөвхөн ганц хуудас бөглөн бүртгүүлэх боломж бүхий хурдан шуурхай, интерактив программаар бүртгүүлэх боломжтой юм.
Шалгаруулалтын дүн 2017 оны 3-р сарын 15 нд гарна. /2017 оны 2-р сарын 15 нд бүртгэл хаагдана/.
Тухайн нэр дэвшигч сургалтын саналаа зөвшөөрөх хүртэл бүртгэлийн үйлчилгээ нь үнэ төлбөргүй байна.
Тус цахим бүртгэлийн журам нь дэлхий дахинд нээлттэй.
Хуанли:
2016 оны 11-р сарын 2 ноос 2017 оны 2-р сарын 15 : CampusArt -н цахим бүртгэл
нээлттэйгээр хүсэлт хүлээн авна.
2017 оны 2-р сарын 15 : CampusArt -н цахим бүртгэл дуусах огноо
-  Хүсэлт гаргагчидтай утсаар болон цахим орчинд ярилцлага хийж эхлэх огноо
-  CampusArt -н платформын тусламжтай их дээд сургуулиудад бүртгүүлэх санал эхлэх огноо
2017 оны 3-р сарын 15 : CampusArt -н платформын тусламжтай их дээд сургуулиудад бүртгүүлэх санал дуусах огноо.
2017 оны 3 сарын 30 наас 4 сарын 17: CampusArt –т ирсэн их дээд сургуулиудаас ирсэн санлын хариу өгөх хугацаа
2017 оны 4-р сарын 15 : CampusArt –т бүртгэлийн баталгаажуулалт эцсийн хугацаа
2017 оны 4-р сарын 17 ноос 5-р сарын эхэн хүртэл Их дээд сургуулиудын бүртгэлийн баталгаажуулалтыг эх хувиар нь сонгогдогчдод илгээнэ.
JPEG

publié le 21/11/2016

Дээшээ