Франц улсын хил дээр халдварт өвчний эсрэг авах арга хэмжээг чангатгах нь

Франц улсын Ерөнхий сайд 1-р сарын 14 ны өдөр хил дээр халдварт өвчний эсрэг авах арга хэмжээг чангатгах талаар дараах зүйлийг мэдэгдлээ. Үүнд:
Европын Холбооны бүс нутаг болон Андор, Ирланд, Лейхтенштайн, Монако, Норвеги, Швейцар, Сан Мартайн, Сан Сиеж зэрэг улсаас бусад орноос агаараар, усан замаар, газраар Франц улсын нутаг дэвсгэрт нэвтрэх хүсэлтэй 11 нас ба түүнээс дээш насны иргэд 2021 оны 1-р сарын 18 ны 00:00 цагаас эхлэн дараах дүрмийг баримтална. Үүнд:

-  Нутгаасаа гарахаас 72 цагийн өмнө хийлгэсэн / хэрэв дамжин нисэж ирж байгаа бол хамгийн эхний нислэгээс өмнө/ Ковид -19 халдвараар өвчлөөгүй эсэхийг харуулсан RT-PCR вирусын тестийн хариугаа өөртөө авч ирэх.
-  Нисэх онгоцонд суухаасаа өмнө агаарын тээврийн компанид дараах бичиг баримтыг үзүүлнэ. Үүнд:
1. Ковид -19 халдвар авсан шинж тэмдэггүй байгаагаа баталсан өөрийн гаргасан тодорхойлолт
2. Нутгаасаа гарахаас 14 хоногийн өмнө Ковид -19 халдвар авсан этгээдтэй ойртоогүй гэдгийг баталсан өөрийн гаргасан тодорхойлолт
3. Францад ирсэн даруй долоо хоногийн турш өөрийгөө тусгаарлах тухай болон Францад байрлах хаягаа тусгасан бичиг үйлдсэн байх.
4. Тусгаарлагдах хугацаандаа RT-PCR вирусын тест өгнө гэдгээ баталсан өөрийн гаргасан тодорхойлолт

Эдгээр баталгаа гаргах тодорхойлолтын загваруудыг дорхи холбоосоор орж авна уу.
https://www.interieur.gouv.fr/Actualites/L-actu-du-Ministere/Attestation-de-deplacement-et-de-voyage

Эдгээр дүрэм Солонгос, Япон зэрэг “ногоон” бүсэд бүртгэгдсэн улс орнуудад адил хамаарна.

publié le 23/11/2021

Дээшээ