Франц улсын сайдын айлчлал, 12 дугаар сарын 6 - 8

Бүгд Найрамдах Франц улсын Гадаад худалдаа, Аялал жуулчлал, Хилийн чанд дахь Францын асуудал эрхлэсэн төрийн сайд ноён Маттиас ФЭКЛ 2014 оны 12-р сарын 6-8 ны өдрүүдэд Монгол улсад албан айлчлал хийлээ. Ноён ФЭКЛ-ийг дагалдан албаны төлөөлөгчид болон Францын 20 гаруй гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөгчид дагалдан ирсэн юм.
Францын сайд Монгол улсын Ерөнхий сайд ноён Чимэдийн Сайханбилэг болон шинээр томилогдсон Гадаад харилцааны сайд ноён Гүндэгийн Пүрэвсүрэн нартай уулзлаа.
JPEGНоён ФЭКЛ “Эдийн засгийн харилцааны ажлын хэсэг” -н хоёрдугаар хуралд оролцсоны дараа Франц-Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулсан хоёр орны 50 гаруй бизнесийн салбарын хүмүүсийг хамарсан үдийн зоог барилаа. Үүний дараа тэрээр Францын засгийн газрын дэмжлэгээр тохижуулсан яаралтай хүлээн авах тасагтай танилцахаар Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын Үндэсний төв, мөн Францын Хөгжлийн Агентлагийн салбар Пропарко- н санхүүжилтээр шинэчилэгдсэн Сүү хувьцаат компаниар зочиллоо.
Түүнчлэн, ноён ФЭКЛ 2013 оны есдүгээр сард байгуулагдсан Улаанбаатар хот дахь олон улсын франц сургуулийн багш, сурагчидтай уулзаад, дараа нь Монгол-Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд 2015 онд Монгол-Франц төвийн орох шинэ байртай танилцлаа.
Францын сайд Монгол улсад хийсэн айлчиллынхаа үеэр Монгол улсад суугаа франц иргэдэд зориулсан хүлээн авалт зохион байгууллаа.

publié le 12/12/2014

Дээшээ