Францаас үржлийн үхэр нийлүүлэх боломж дахин нээгдлээ [fr]

Францаас Монголд үржлийн үхэр экспортлох үеийн эрүүл ахуйн гэрчилгээг хоёр тал тохирч, гарын үсэг зурлаа

Монголын мал эмнэлэг, эрүүл ахуй, хяналтын холбогдох байгууллагын төлөөлөгчдийн Францад хийсэн айлчлалын дүнд Францаас Монголд үржлийн үхэр экспортлох үеийн эрүүл ахуйн гэрчилгээг хоёр тал амжилттай тохирон, Парис хотноо 5-р сарын 27-нд гарын үсэг зурлаа.

Ийнхүү монголын зах зээлд Францаас үржлийн үхэр нийлүүлэх боломж дахин нээгдлээ. Монгол дахь Францын ЭСЯам өндөр ашиг шимт үхэр, хонь маллах арга барил, тэдний өвс тэжээл, эрүүл мэндийн талаар монголын аж ахуй эрхлэгч, фермерүүдэд зориулан ирэх 10-р сард семинар зохион байгуулахаар төлөвлөж байна.

Семинараар Францаас урьд нь импортолсон өндөр ашиг шимт үүлдрийн үхэр, хонины ашиг шимийг таниулах, эдгээрийн үр төл Монголд хэр зохицож, ашиг шимээ өгч байгаа болон өмнөх худалдан авалтуудын алдаа, онооны талаар ярилцах боломжтой.

Франц, Монгол талуудын уулзалт, Парис, 2019/05/27 - JPEG

publié le 13/06/2019

Дээшээ