Францын ЭСЯ наас зохион байгуулсан Мал аж ахуйн сэдэвт сургалт семинар олны талархлыг хүлээлээ

Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын 87 хурлын үеэр Франц улсаас үржлийн үхэр Монгол улсад экспортлох эрүүл ахуйн гэрчилгээг 2019 оны 5-р сарын 27ны өдөр баталгаажуулсан юм. Ийнхүү Монгол улсад дахин Францын үржлийн үхэр экспортлох боломж нээгдсэн.

Энэ боломжинд үндэслэн, түүнчлэн, Францын мэргэжилтэн нараас тэдний үхэр, хонины үүлдэр угсааны талаархи мэдээллийг авах гэсэн монгол малчдын хүсэлтийг харгалзан тус Элчин сайдын яам нь Бээжин дэхь хөдөө аж ахуйн асуудал хариуцсан Элчин зөвлөхтэй хамтран хөдөө аж ахуй салбар, ялангуяа малын гарал угсаа болон тэдний хариулга, маллагаатай холбоотой танилцуулга семинарыг зохион байгууллаа.

Францын алдартай Интерлим, Коопэкс Монбилиард, Фэнвиа зэрэг мал аж ахуйн компаниуд болон Францын мал аж ахуйн хүрээлэнгээс мэргэжилтэн нар хүрэлцэн ирж тус арга хэмжээнд танилцуулга хийлээ.

Арга хэмжээний гол зорилго нь өмнө нь Францаас авчирч нутагшуулсан малын үр өгөөжийн талаар болон хоёр орны мал аж ахуйн мэргэжилтэн нарын хоорондох хамтын ажиллагаа, арилжааны болон техникийн талаархи мэдээлэл харилцан солилцох явдал байлаа. Мөн семинарын үеэр анхаарал татсан хэсэг бол Францын байгаль цаг уурын нөхцлөөс илүү хатуу Монгол улсад малыг нутагшуулах талаар малчдад зориулсан сургалт байлаа.

Сургалт –семинарыг Монгол улсад суугаа Францын элчин сайд болон ХХААХҮ яамны мал аж ахуйн бодлого төлөвлөлтийн газрын дарга нар нээж үг хэллээ. Тэд Франц-Монголын хамтын ажиллаанд мал аж ахуйн салбар чухал байр суурь эзлэж буйг онцлон тэмдэглээд, манай хоёр орны хоорондох тогтвортой хөгжил болон Монгол улс дахь мал аж ахуйн хөгжилд санаа тавин ажиллахаа илэрхийллээ.

Бүтэн өдөр үргэлжилсэн семинарын үдээс өмнөх хэсэгт Гачуурт, Нүүдэлчин, Агрофарм зэрэг Монгол, Францын аж ахуйн нэгжүүд урьд нь импортлон оруулж ирсэн малын талаар туршлага солилцсон ба танилцуулгаас үзэхэд эерэг үр дүнтэй байна. Энэ үйл ажиллагаанд 40 гаруй аж ахуйн нэгж болон малчид хүрэлцэн ирж оролцсон ба тэд талуудад үр өгөөжтэй болсон энэхүү семинарт сэтгэл хангалуун байлаа. Семинарын дараах өдрүүдэд талууд ганцаарчилсан уулзалт хийхээр боллоо.

M. François Blanc, Conseiller agricole régional
M. François Blanc, Conseiller agricole régional
Présentation de l'entreprise mongole Genetic service
Présentation de l’entreprise mongole Genetic service
Présentation de l'entreprise Interlim
Présentation de l’entreprise Interlim

‹ précédent | suivant ›

Montsamе, MNB World зэрэг хэвлэл, мэдээллийн бичлэгийг үзнэ үү.
-  https://www.facebook.com/mnbworld/videos/2553183384758223/
-  https://www.montsame.mn/mn/read/208328
-  https://www.montsame.mn/en/read/208390

publié le 09/12/2019

Дээшээ