Францын Элчин сайд Хүмүүнлэгийн Их сургууль дээр илтгэл тавьлаа.

Монгол улс дахь Францын Элчин сайд ноён Филипп Мерлин 2019 оны 2-р сарын 25 ны даваа гарагт Улаанбаатар хот дахь Хүмүүнлэгийн Их сургуульд айлчиллаа.
Айлчлалын үеэр Элчин сайд тус сургуулийн ректор, академич Б. Чулуундоржтай уулзсны дараа “2030 оны улс орнууд” сэдвээр олон улсын харилцааны факультетын сэтгүүл зүй, франц хэлний ангийн оюутнуудад илтгэл тавьлаа.

Элчин сайдын илтгэл Европын болон Францын гадаад хэргийн яамны анализ, таамаг, стратегийн төвөөс гаргасан судалгаа, таамаглалын баримтанд тулгуурсан юм.
/Жич: энэхүү танилцуулсан мэдээлэл нь Францын засгийн газрын баримт бус зөвхөн судлаачдын судалгаа таамаглал юм. /

JPEG
JPEG

JPEG - 56.6 ko
L’Ambassadeur de France en Mongolie et le recteur de l’université, l’académicien B. Chuluundorj

publié le 27/02/2019

Дээшээ