Францын Элчин сайд ноён Филипп Мэрлин Эрүүл мэндийн сайд хатагтай Д. Сарангэрэлтэй уулзлаа

JPEG Эрүүл мэндийн салбар дахь Франц Монгол хоёр орны хамтын ажиллагааны эхлэлийг албан ёсоор 1992 оноос гэж тооцдог бөгөөд Францын засгийн газрын буцалтгүй тусламж, хөнгөлттэй зээл / Гэмтэл согог судлалын үндэсний төв /, Францын ТББ, улсын болон бүс нутгийн хандив тусламжаар эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, эмч нарын сургалт, дадлага, хамтарсан мэс заслын хагалгаа, эмчилгээ зэрэг эрүүл мэндийн салбарт манай хоёр орны хамтын ажиллагаа үргэлжлэсээр байна.
Монгол дахь Францын Элчин сайдын яам энэ жил Улаанбаатар хотын Өргөө амаржих газрын 2 эмчийг Франц улсын Клермон- Ферран хотын эмчилгээ сургалтын төвд дадлага хийхэд шаардагдах аяллын болон Францад байх зардлыг санхүүжүүлэхээр болсон.
Улаанбаатар хотын агаарын бохирдлоос улбаатайгаар хүүхдийн эрүүл мэнд суларч байгаа тоон үзүүлэлт өсч , Монгол улсад төрөх болон нярайн эмчилгээ, эх, нялхасын эрүүл мэндийн асуудал анхаарлын төвд байна.

publié le 06/03/2019

Дээшээ