Францын Элчин сайдын яам Академи Авардс наадамд “ Шилдэг дүрсний эффект” шагнал гардуулжээ.

Монголын кино урлагийн шилдгүүдийг тодруулах "Академи Авардс -2018” кино наадам “Зайсан Хилл цогцолборт” боллоо. Тус наадмыг энэ жил долоо дахь удаагаа зохион байгуулсан бөгөөд энэхүү наадам нь тухайн жилд хийгдсэн бүрэн хэмжээний болон богино хэмжээний уран сайхны, баримтат кинонуудаас шалгаруулан 19 номинацид өрсөлдүүлж шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай.

JPEG - 241.7 ko
"Академи Авардс -2018” ёслолын ажиллагааны тайз

Кино урлагийн эх нутаг болох Франц улсыг төлөөлөн Францын ЭСЯ ны нэрийн өмнөөс Францын Элчин сайдын яамны Тэргүүн зөвлөх ноён Никола Лакот “Зүрхний хилэн” киноны уран бүтээлчдэд “Шилдэг дүрсний эффект” шагналыг гардууллаа.

JPEG - 293.4 ko
Францын Элчин сайдын яамны Тэргүүн зөвлөх ноён Никола Лакот “Зүрхний хилэн” киноны уран бүтээлчдэд “Шилдэг дүрсний эффект” шагналыг гардуулж буй нь

Нэмэлт мэдээллийг дараах эх сурвалжаас авна уу: http://montsame.mn/mn/read/166039

publié le 10/10/2018

Дээшээ