Францын Гадаад харилцааны сайд Лоран Фабиусын албан айлчлал

Монгол улсын Гадаад харилцааны сайд ноён Лувсанвандангийн Болдын урилгаар Францын Гадаад харилцааны сайд ноён Лоран Фабиус Монгол улсад 2013 оны 10 дугаар сарын 25, 26 ны өдрүүдэд айлчиллаа. Ноён Фабиусын дагалдан яваа төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Францын томоохон бизнесын төлөөлөгчид багтсан байна.

10-р сарын 25 нд Францын сайд Төв аймгийн Архуст дахь фермээр зочилж, саяхан Францын “Монбелиард” үүлдрийн үнээ нутагшуулж буй орчин цагийн монгол мал аж ахуйтай танилцан, нутгийн малчидтай уулзсан байна. Мөн өдөр Улаанбаатар хот дахь олон улсын франц сургуулийн нээлтэнд оролцсоны дараа, Монгол дахь франц иргэдэд зориулан хүлээн авалтанд оролцоод, дараа нь монголын бизнесын томоохон төлөөлөгчидтэй уулзлаа.

Францын гадаад харилцааны сайд 10- р сарын 26 ны өдөр Хүнс, хөдөө аж ахуйн сайд Халтмаагийн Баттулга, Гадаад харилцааны сайд Лувсанвандангийн Болд, Монгол улсын Ерөнхий сайд Норовын Алтанхуяг, Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нартай уулзлаа.

Сайд айлчлалынхаа үеэр консулын салбар /дипломат паспорт эзэмшигч иргэд харилцан визгүй зорчих/, археологи, палеонтологи, хөдөө аж ахуй, мал аж ахуй салбарууд болон нотариатын хамтын ажиллагаа зэрэг хоёр орны хамтын ажиллагааны олон гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж болон гарын үсэг зурахад байлцлаа. Мөн Францын “Арева-Монгол” компани, Монголын “Монатом” төрийн өмчит компанитай болон “GDF-Suez “ компани Монголын “Newcom” компанитай гэрээнд гарын үсэг зурахад байлцлаа.

Монголын төр засгийн тэргүүн нар хүлээж авсанд сэтгэл өндөр буйгаа Ноён Фабиус илэрхийлээд, Франц улс Монгол улстай хамтын ажиллагаагаа “бүх салбарт” өргөжүүлэхийг хүсэж буйг онцлон тэмдэглэлээ.

publié le 29/10/2013

Дээшээ