Францын Иргэний хамгаалалт аюулгүй байдлын зөвлөл, МУ-н ОБЕГ хоорондын хамтын ажиллагааны хүрээнд “Гамшгийн үеийн эмнэлгийн тусламж” сургалтыг зохион байгууллаа.

Францын Иргэний хамгаалалтын зөвлөл болон ОБЕГ хоорондын хамтын ажиллагаа улам бүр гүнзгийрч байна. Уг хамтын ажиллагааныхаа хүрээнд гамшиг ослын үеийн удирдлага зохион байгуулалтын тухай « Гамшгийн үеийн эмнэлгийн тусламж » сургалтыг энэ 7 хоногт зохион явууллаа.
 
 ОБЕГ-н орлогч дарга Бригадын Генерал Г. Ариунбуян болон Монгол дахь Францын ЭСЯ-ны Иргэний хамгаалалтын асуудлыг Бээжингээс хамаарах зөвлөх Фрэдэрик Ломм нарын удирдлага дор өнгөрсөн тав хоногийн турш явагдсан уг сургалтад ОБЕГ-н аврагчид болон 103 төвийн эмч нарын нийлсэн нийт 50 гаруй оролцогч хамрагдлаа.
Дээрх сургалтыг монгол аврагч, эмч нарыг томоохон хэмжээний гамшгийн үед илүү чадварлаг ажиллахад сургах, гамшгийн үеийн удирдлага зохион байгуулалтын чиглэлээр францын ур чадвар, мэдлэгийг хуваалцах зорилготойгоор зохион явуулсан.
 
Уг сургалтын 7 хонФранцын Иргэний хамгаалалтын зөвлөл болон ОБЕГ хоорондын хамтын ажиллагаа улам бүр гүнзгийрч байна. Уг хамтын ажиллагааныхаа хүрээнд гамшиг ослын үеийн удирдлага зохион байгуулалтын тухай « Гамшгийн үеийн эмнэлгийн тусламж » сургалтыг энэ 7 хоногт зохион явууллаа. огт ОБЕГ, Улаан загалмай монгол, 103, Геофизик одон орон судалгааны хүрээлэн, People in Need ТББ, мөн Франц Улсаас ирсэн сургагч багш нар болох Ив Прюние /Yves Prunier/, Магали Жантер /Magali Jeanteur/ нар оролцсон ба Францаас ирсэн дээрх 2 сургагч багш нь тус салбарын сургалтыг дэлхий дахинд явуулдаг Францын гамшгийн үеийн эмнэлгийн тусламжийн нийгэмлэгийн (SFMC) гишүүд юм. Эдгээр 2 сургагч багшийн удирдан явуулдаг сургалт нь гамшгийн үед интервенц хийхэд аврах ажиллагаа явуулах, хариу үйлдэл үзүүлэх, хурдан шуурхай ажиллах зэрэг чадварыг нэмэгдүүлэхэд чиглэдэг юм.
 
Сургалтад хамрагдсдад Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Элизабэт Барсак болон ОБЕГ-н дарга Генерал Т. Бадрал нар сертификат гардуулж мөн Ив Прюние эмчид 20 гаруй жилийн турш Монгол улсад оруулсан хувь нэмрийг нь үнэлж олгосон хүндэт медалийг Генерал Т. Бадрал гардууллаа.
Францын Иргэний хамгаалалтын зөвлөл болон ОБЕГ хоорондын хамтын ажиллагаа улам бүр гүнзгийрч байна. Уг хамтын ажиллагааныхаа хүрээнд гамшиг ослын үеийн удирдлага зохион байгуулалтын тухай « Гамшгийн үеийн эмнэлгийн тусламж » сургалтыг энэ 7 хоногт зохион явууллаа.

publié le 20/10/2017

Дээшээ