Францын Мэс заслын Академийн анхны монгол хүндэт гишүүн

JPEGӨнгөрсөн 1-р сарын 10 нд Францын Мэс заслын академичдын ээлжит хуралдаанаар Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Ж.Чинбүрэнг тус улсын Мэс заслын Үндэсний Академийн 2017 оны гадаадын иргэн-хүндэт гишүүнээр сонголоо.

Анагаахын мэргэжлийн байгууллагуудыг нэгтгэдэг Францын анагаахын академи нь дэлхийн хамгийн эртний шинжлэх ухааны академиудын нэг юм.
XV Луи хааны анхны мэс засалч Жорж Марешал ба түүний залгамжлагч болох Франсуа Лаперони нар Мэс заслын хааны Академийг 1731 оны 12-р сарын 18 нд байгуулжээ.

Тус академи Ж.Чинбүрэн эмчийн элэг, цөс, нойр булчирхайн хорт хавдрын мэс засалд оруулсан хувь нэмрийг хүндэт гишүүнээ болгожээ. Ингэснээр Ж.Чинбүрэн эмч Францын Мэс заслийн академид Монголоос сонгогдсон анхны хүндэт гишүүн болж байгаа юм. Ж.Чинбүрэн эмчийн хувьд 1997-1998 онд Анагаах Ухааны Хүрээлэнд туслах ажилтан, 1998-1997 онд Хавдар судлалын үндэсний төвд Мэс заслын эмч, 2008-2016 ХСҮТ-д, Элэг цөс нойр булчирхайн Мэс заслын тасгийн эрхлэгч, 2016 оноос хойш тус төвийн ерөнхий захирлаар ажиллаж байгаа билээ.
JPEG

publié le 17/01/2018

Дээшээ