Францын Сансар судлалын Үндэсний төвд (CNES) : доктор болон докторын дараах сургалтанд бүртгэж байна. Бүртгэл 2019 оны 4-р сарын 1 хүртэл

Францын Сансар судлалын Үндэсний төвд (CNES) орбит систем, сансарын хөлгийн систем зэрэг инженерийн салбар, ертөнцийн шинжлэх ухаан, дэлхийн шинжлэх ухаан, татах хүчний шинжлэх ухаан зэрэг сансар дахь хэрэглээний шинжлэх ухааны салбарт доктор болон докторын дараах сургалтанд сансар судлалыг сонирхогч хэдэн зуун франц болон олон улсын оюутан нарыг бүртгэн суралцуулдаг билээ.

JPEG Дээрхи салбарт Их дээд сургуулийн 2 жилийн магистерийн диплом бүхий хүмүүс Францын эрдэм, шинжилгээний лабораторит докторын зэрэг горилох эрдэм шинжилгээний ажил хийж болох ба докторын тэтгэлгийн тал хувийг хувийн болон улсын байгууллагаар санхүүжүүлнэ.

Хэрэв энэ салбарт докторын хэргэм бүхий, докторын дараах эрдэм шинжилгээний ажил – сургалтанд хамрагдагсад CNES-н лабораторит ажиллах ба CNES –с бүтэн тэтгэлэг олгоно. Өмнө нь CNES –н тэтгэлэгт хамрагсадыг дахин бүртгэхгүй.

Бүртгэл 2019 оны 4-р сарын 1 хүртэл

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах цахим хуудаснаас авна уу.
Франц хэл дээрхи мэдээлэл : https://cnes.fr/fr/theses-post-doctorats
Англи хэл дээрхи мэдээлэл : https://cnes.fr/en/web/CNES-en/7430-research-grants.php

publié le 26/03/2019

Дээшээ