Францын Удирдлагын үндэсний сургуулийн айлчлал

JPEG

"ENA" хэмээх нэрийн дор алдаршсан Францын Удирдлагын Үндэсний сургууль нь 1945 оноос хойш францын өндөр дээд түвшний төрийн албан хаагчдыг бэлтгэж байна.
Уг сургууль Монгол улсын Удирдлагын академаас ирүүлсэн 9-р сарын 21-нээс 22-нд болох олон улсын бага хуралд оролцох урилгыг найрсгаар хүлээн авч оролцлоо. JPEG Монгол Улсын Их Хурлын дарга Д. Дэмбэрэлийн ивээл дор Төрийн ордонд болж өнгөрсөн уг үйл ажиллагаанд гадаадын 9 байгууллагын төлөөлөгчид ирж оролцсоноос Францын Удирдлагын Үндэсний сургуулийн багш, гадаад харилцааны орлогч захирал Макс Бруннер өөрийн сургуулиа танилцуулж, "Төрийн албаны өндөр дээд албан тушаалтныг бэлтгэж сургах өнөө үеийн чиг хандлага" сэдвээр илтгэл тавьлаа. Бага хурлын хажуугаар Удирдлагын Академийн захиралтай уулзаж, хоёр сургуулийн хооронд хамтын ажиллагааны төсөл боловсрууллаа. Хамтын ажиллагааны гэрээнд 2012 оны эхний хагаст Удирдлагын академийн захиргааны зүгээс Парис Страсбург хотуудад айлчлал хийх үеэр гарын үсэг зурах юм. Солилцооны чиглэлийг дэмжихийн тулд /ялангуяа монгол дадлагажигчдыг Удирдлагын үндэсний сургуульд хүлээн авах/ хатагтай Софи Латаяадын удирддаг Монгол-Францын төв Удирдлагын академийн сонсогчдын франц хэлний сургалтад оролцох юм.

publié le 20/12/2011

Дээшээ