Францын Жэрэс ОУТББ-ын хэрэгжүүлж буй Дулаан шийдэл төслийг мэдээлэн таниулах ажиллагаа

Францын Жэрэс ОУТББ-ын хэрэгжүүлж буй Дулаан шийдэл төслийг мэдээлэн таниулах ажлын хүрээнд Францын Элчин сайдын яам тус төсөл дээр хамтран ажиллаж буй бүх хамтрагч байгууллагуудын хамтаар өнгөрсөн бямба гаригт Сүхбаатар дүүргийн 18-р хороон дээр зохион байгуулсан мэдээлэл хүргэх хуралд оролцлоо.

JPEG Европын Холбоо, Абби Пиер сан, Чехийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Жэрэс ОУТББ, Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв, Гэр иргэдийн амьдрах орчин зураглалын төв, Монголын Үндэсний Барилгын Ассоциаци, Пипл ин Нийд ОУТББ-ууд төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд Хас банкнаас 8% хүүтэй зээл олгож байшин дулаалуулж байна.

Хамтран дэмжигч байгууллагуудын туслалцаатайгаар Жэрэс ОУТББ нь эрчим хүчний зохистой хэрэглээний зөвлөмжид үндэслэн, хувийн орон сууцны хэрэглээ, нөхцөлийг сайжруулахад чиглэн ажиллаж байна. Түлшний хэрэглээ, ялангуяа нүүрсний хэрэглээг багасган, хувийн орон сууцны дулаан алдагдлыг сайжруулахад анхаарч буй Дулаан шийдэл төсөл нь хотын агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах юм.

publié le 13/11/2019

Дээшээ