Францын ажил олгогч эздийн холбооны Монгол улс дахь анхны айлчлал

JPEG Францын ажил олгогч эздийн холбооны /Medef/ төлөөлөгчид анх удаа Монгол улсад 2012 оны 9-р сарын 26-28-нд айлчиллаа. Айлчлалын зорилго нь бизнесийн боломжуудийг судлах, монголын холбогдох төрийн байгууллагууд болон эдийн засгийн гол гол оролцогчидтой холбоо харилцаа тогтоох явдал байв. Уг айлчлалын бүрэлдэхүүнд төрөл бүрийн салбарын 18 компани /эрчим хүч, аж үйлдвэр, уул уурхай, байгаль орчин, барилга, тээвэр/-ийг төлөөлсөн 23 хүн хүрэлцэн ирсэн бөгөөд эдгээрийн дотор францын том компаниуд байлцлаа. Гурван өдрийн турш ажилласан төлөөлөгчид монголын эдийн засгийн өсөлт, зах зээлийн онцлог байдлын талаар мэдээлэл авсан бөгөөд тус холбооны энэхүү анхны айлчлал нь хоёр орны хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд тус дэм болох юм.

publié le 03/10/2012

Дээшээ