Францын дундад зууны хөгжмийн хамтлаг Монголд

JPEG Дундад зууны үеийн аялгууг тэр үеийн хөгжмийн зэмсгээр тоглож олны хүртээл болгодог Францын "Xeremia" хамтлаг Дуурь бүжгийн эрдмийн театртай явуулдаг хамтын ажиллагааныхаа хүрээнд Улаанбаатар хотод нэг сарын хугацаатай ажиллалаа.
2011 оны 2-р сарын 15-наас 3-р сарын 15-ны хооронд удирдаач Роберт Рессику (Robert Ressicaud), хөгжимчин Филипп Курт (Philippe Curt) нар Жорж Бизе-гийн "Кармен", Жузеппе Вердийн "Риголетто" дуурийг шинэ үеийн залуу үзэгчдэд зориулан найруулах бэлтгэл ажлыг ДБЭТ-ын найрал хөгжмийн хамт гүйцэтгэж, 3-р сарын 12-нд энэхүү тоглолтоо хийсэн нь үзэгчдийн сонирхлыг ихэд татлаа. Мөн энэ завсраа "Xeremia" хамтлаг Францын Элчин сайдын өргөөнд болсон хүлээн авалтын үеэр дундад зууны хөгжмийн концерт тоглосноос гадна Улаанбаатар хотын урлагийн сургуулиуд, СУИС-ын оюутнуудын өмнө дундад зууны үеийн хөгжим, хөггжмийн зэмсгийн талаар лекц уншлаа. Түүнчлэн "Сити" их сургуульд зочилж, ирээдүйн монголын дуучид хэрхэн бэлтгэгдэж байгаатай танилцлаа.
"Xeremia" хамтлагийн ахлагч Роберт Рессику, дуучин хөгжимчин Филипп Курт нар Францын Лион хотын Сүмийн хөгжмийн их сургуульд хөгжмийн онол болон дундад зууны хөгжмийн хичээл заадаг юм.

Dernière modification : 23/03/2011

Haut de page