Францын гадаад болон европын хэргийн яамны Азийг хариуцсан Элчин сайд Жак Валад, тус яамны орон нутгийн хамтын ажиллагаа хариуцсан төлөөлөгч Антуан Жоли нар Монгол улсад ажиллалаа

Францын гадаад болон европын хэргийн яамны Азийг хариуцсан Элчин сайд Жак Валад, тус яамны орон нутгийн хамтын ажиллагаа хариуцсан төлөөлөгч Антуан Жоли-гийн хамт Монгол улсад 2011 оны 6-р сарын 11-14-ний хооронд ажиллалаа. Тэдний ажлын зорилго нь Францын мужуудын дэмжлэг авч байдаг франц-монголын хамтын ажиллагааны үйл явцад /« орон нутгийн хамтын ажиллагаа »-ны хөтөлбөр хэмээдэг/ үнэлэлт өгч, хөгжүүлэх явдал байлаа.

JPEG Тэд Улаанбаатар хотод олон тооны уулзалт хийж, гэр хорооллын байдалтай танилцан, гэмтэл согогийн сэргээн засах клиник, 1-р төрөх зэрэг газруудаар зочиллоо. Хөдөө орон нутагт мөн Сэлэнгэ аймаг, Төв аймгийн Баянчандмань дахь ХАА-н фермийн үйл ажиллагаатай танилцлаа.

Түүнчлэн франц-монголын аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай хийсэн уулзалтын дараа Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг, орон нутгийн хамтын ажиллагаанд түншлэн оролцох сонирхолтой францын ТББ-уудтай мөн уулзаж ярилцлаа. Уг ярианы дүнд эдгээр ТББ-ууд өөрсдийн хэрэгжүүлэх сонирхолтой төслүүдээ танилцуулах боломж гарсан бөгөөд ноён Валад, Жоли нарт ч францын мужуудын олон улсын хүрээнд явуулж буй үйл ажиллагааг тэдэнд танилцуулах боломжийг олголоо.

Нор-Па д’Калэ болон Аллие мужуудын Ерөнхий зөвлөл, Рубрук тосгоны зүгээс Монголын аймаг хотуудтай хамтын ажиллагаатай бөгөөд энэ нь боловсрол, сургалт, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, ундны цэвэр усны чиглэлээр явагддаг юм.

Монголын олон аймаг, засаг захиргааны нэгжүүд ийм төрлийн хамтын ажиллагаа өрнүүлэх хүсэлтэй байдаг бөгөөд үүний хэтийн хөгжлийн талаар ноён Валад, Жоли нар Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Д. Нямжав, Улаанбаатар хотын захирагч Г. Мөнхбаяр нартай уулзаж ярилцлаа.

Dernière modification : 16/06/2011

Haut de page