Францын хөгжмийн үдэш

Франц Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 04-р сарын 22-ны лхагва гаригийн 19.00 цагт Улсын Филармоны концертын танхимд болох Франц Монголын хамтарсан концертонд таныг урьж байна.

Францын элчин сайдын яамны соёл хамтын ажиллагааны хэлтсээс зохион байгуулж буй тус концертыг Францын залуу удирдаач, найрал дууны удирдаач, уянгийн дуучин Шарль Барбиегийн удирдалаган дор хөгжим бүжгийн коллежийн найрал дууны ангийн хүүхдүүд, Сити дээд сургуулийн найрал дууны ангийн оюутнууд, Улсын филармоны оркестр хамтран тоглох юм. Концертонд Форе болон Бизэгийн вокалуудыг толилуулахаас гадна монгол дуу мөн Форе, Берлиоз, Сэн– Санс-н оркестрийн хөгжмүүдээс эгшиглэх болно.

publié le 21/04/2015

Дээшээ