Францын төгөлдөр хуурч ноён Жан Дюбэгийн тоглолт

Улаанбаатар дахь Аллианс франсайз төв Монгол дахь Францын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр 4-р сарын 25 ны пүрэв гаригт 20:00 цагт Хөгжим бүжгийн консерваторын танхимд Франц улсын төгөлдөр хуурч ноён Жан Дюбэ гийн тоглолтыг толилуулах гэж байна. Тоглолт үнэ төлбөргүй, суудал хязгаартай.

Олон улсын хэмжээнд алдартай Жан Дюбэгийн “Торгоны зам” төгөлдөр хуурын тоглолтын хөгжмийн хэсэг бүрээр бид тэртээх олон зууны өмнө Марко Пологийн туулсан зам мөрөөр дайрч өнгөрсөн улс гүрнүүдээр аялах болно.

Түүнчлэн Аллианс франсайз төвийн санаачилгаар төгөлдөр хуурч Жан Дюбэ Хөгжим бүжгийн консерваторын төгөлдөр хуурын ангийнханд тусгай дугуйлан-хичээл заах юм. Үүгээр төгөлдөр хуурын мэргэжил эзэмшигч сурагч нарт өөрийн мэргэжлийн зөвлөгөөгөө өгөх юм.

JPEG

publié le 25/04/2019

Дээшээ