Францын жүдогийн шигшээ баг Монголд бэлтгэл хийж байна (2012 оны 2-р сарын 29 – 3-р сарын 17)

Франц, Монголын жүдогийн шигшээ багийн тамирчдыг ЭСЯ дээр хүлээн авч уулзлаа.
JPEG
Францын жүдогийн баг 4-р сард ОХУ-д болох Европын аварга шалгаруулах тэмцээн болон Лондонгийн олимпын өмнөх өвлийн эрчимтэй бэлтгэлээ жудогийн спортоор дэлхийд нэрээ дуурсгаж яваа Монгол улсад хийхээр сонгожээ.

Дэлхийн 5 удаагийн аварга Тэди Ринэр монгол жүдочидтой хамт - JPEG Монголд бэлтгэл хийхээр ирж буй Европын анхны баг тамирчид болох Францын жүдочид, дасгалжуулагчдыг Монголын жудо бөхийн холбоо халуун дотно хүлээн авсан байна.

Элчин сайд хоёр улсын шигшээ багийн тамирчдыг 3-р сарын 9-нд өргөөндөө хүлээн авсан ба энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав, Монголын жудо бөхийн холбооны удирдлагууд хүрэлцэн ирлээ. Шигшээ багийн тамирчид техникийн хувьд энэхүү солилцоо нь ихээхэн үр дүнтэй ажиллагаа болохыг тэмдэглээд спорт дахь хүн хоорондын харилцааны гайхамшгийг онцолж байлаа.

JPEG Франц улс өөрийн шигшээ тамирчдыг Улаанбаатарт илгээн бэлтгэл хийлгэж байгаа нь монгол жудочдын өндөр зэрэглэлийг хүлээн зөвшөөрч буйн нэг илрэл гэж Монголчууд үзэж байна. Эрэгтэй тамирчдын нөхөрсөг халз барилдааныг 3-р сарын 8-нд, эмэгтэйчүүдийн барилдааныг мөн сарын 15-нд тус тус зохион байгууллаа.

publié le 13/03/2012

Дээшээ