ГССҮТөвийг үйлчилгээг сайжруулах төсөлд Франц улс хувь нэмэр оруулсанд талархлаа илэрхийлэв.

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн Хүлээн авах яаралтай тусламжийн үйлчилгээг сайжруулах төсөлд Франц улс үнэтэй хувь нэмэр оруулсан явдалд ГССҮТөв талархал илэрхийлэх ёслолын ажил 2018 оны 5-р сарын 3 нд боллоо.

Энэхүү хүлээн авах яаралтай тусламжийн үйлчилгээг сайжруулах төсөл нь 2013-2018 онуудад хэрэгжиж дууслаа.

БНФУлсын засгийн газар Монгол улсын Эрүүл мэндийн яамаар дамжуулан дэмжлэг үзүүлсэн энэ төслийн хүрээнд хоёр хагалгааны хэсэг бүхий яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэх шинэ өргөтгөл барьж байгууллаа. Үүний сацуу, шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж суурилуулан, монгол эмч мэргэжилтэн нарыг Франц болон Монгол улсад мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрууллаа.

Энэ төсөл хэрэгжснээр, Монголын ард түмэнд эрүүл мэндийн илүү чанартай үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байгаа юм.

БНФУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд хатагтай Элизабет Барсак, Монгол Улсаас Франц улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд А.Баттөр, Францын ЭСЯамны эдийн засгийн атташе хатагтай Ани Биро, ГССҮТөвийн захирал Т. Мөнхсайхан нар энэхүү арга хэмжээнд байлцлаа.

JPEG

publié le 04/05/2018

Дээшээ