Гадаадын тогооч нарын дунд уралдаан зарлалаа: Франц жорыг дахин бүтээе !

Дэлхийн аялал жуулчлалын нэг дугаарт бичигдэх Франц улс өөрийн соёлын өв болон франц хоол хүнсийг таниулан сурталчилах ажлын хүрээнд олон улсын тогооч нарын дунд уралдаан зарлаж байна. Францын аялал жуулчлал дэмжих улсын агентлаги болох Atout France /Ату Франс/-с франц хоолны жорыг өөрөөр зохиомжлон уралдаанд оролцохыг урьж байна.

Түүхийн талаас авч үзвэл, франц тогооч нар гадаад орны нөлөөгөөр ирсэн гадаад хоолыг өөрийнхөөрөө өөрчлөн хувиргаж чаддаг байжээ. Энэхүү бүтээлч санаа, орчин үетэйгээ зохицуулах мэдрэмжийг үргэлжлүүлэх зорилгоор Atout France энэ сонирхолтой уралдааныг зохион байгуулж байна.

Дэлхийн дөрвөн зүг, найман зовхист ажиллаж буй тогооч нар франц хоолны жор сонгон, соёлын үндсийг нь үл алдагдуулан, зохиомжлохыг уриалж байгаа бөгөөд энэ нь тогооч нарын ур чадвар төдийгүй соёлыг солилцоог өргөжүүлэх ажиллагаа болох юм.

PNG

Тус уралдаанд оролцохыг хүсвэл Францын сонгодог болон Францын бүс нутгийн хоолны жорыг сонгон, ямар маягаар шинэ санаа зохиомжлон оруулж буйг тодотгосон шинэ жор, хоолны техник ажиллагаа, болгох зааварчилгаа зэргийг харуулсан уралдаанд оруулах материалаа 10-р сарын 15ны дотор илгээнэ үү.

Шинэ жорыг тайлбарлан бичсэн материал, бэлтгэсэн хоолны фото зургийг харгалзан шүүгч нар 5 тогоочийг шалгаруулна.

Эдгээр 5 шалгарсан тогооч нарыг 2018 оны 11-р сарын 5 нд Парис хотноо Феррандийн сургуульд болох ёслолд урьж, тэргүүн байрыг шалгаруулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг -https://mn.ambafrance.org/Reinventer-les-recettes-francaises-Concours-culinaire

publié le 08/10/2018

Дээшээ