“Газар зүйн заалтыг Монголд хэрэгжүүлэх нь“ семинар

Францын ЭСЯ болон НҮБ-н хамтран зохион байгуулсан “ Газар зүйн заалтыг Монголд хэрэгжүүлэх нь “ семинар Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдсан бөгөөд нийт 70 гаруй хүмүүс оролцлоо!

Франц, монгол болон олон улсын мэргэжилтэн нар хөдөө орон нутгийн онцлог бүтээгдэхүүнийг хэрхэн үнэд хүргэх болон Монголд газар зүйн заалтыг хэрэгжүүлэх шаардлага гарч байгаа талаар илтгэл тавилаа.

Семинарын үеэр, Хятад дахь Францын Элчин сайдын яамны бүс нутгийн хөдөө аж ахуйн зөвлөх ноён Франсуа Блан Франц улсад хэрэгжүүлж буй газар зүйн заалтын үр ашигтай загварын талаар танилцуулсан бол Банкок дахь Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын “ Ази тив дэхь газар зүйн заалтыг хөгжүүлэх замаар хөдөөгийн хөгжлийг сурталчилах нь” төслийн зохцуулагч ноён Стефан Пассари нь Азид газар зүйн заалтыг хэрхэн амжилттай хэрэгжүүлж байгаа талаар илтгэлүүд тавилаа.

Эдгээр оролцогчид Монгол улсад газар зүйн заалтыг нэвтрүүлэх нь хөдөө орон нутгийн эдийн засгийн хөгжилд өндөр ач холбогдолтой талаар ярилаа. Энэ үеэр газар зүйн заалтын франц-монголын хамтын ажиллагааны төслийн зохицуулагч Бландин Арвис Увсын чацарганыг хамгаалах газар зүйн заалтын төслийг танилцууллаа.

Дараа нь, Монгол улсад газар зүйн заалтыг хэрэгжүүлэх талаар асуулт хариулт өрнөн, оролцогчид халуун яриа өрнүүлсэн нь семинарын үр дүнг илтгэнэ.

Семинарын төгсгөлд, Монгол улс дарь Францын Элчин сайд хатагтай Элизабет Барсак Элчин сайдын яамны өргөөнд хүлээн авалт зохион байгууллаа.

JPEG - 6.1 Mo

publié le 13/11/2017

Дээшээ