« Guide MON-FRA » аппликейшн танилцуулга

« Guide MON-FRA » аппликейшн танилцуулга 2019 оны 4-р сарын 15 ны даваа гаригт Францын элчин сайдын яаманд болсон ба энэ танилцуулгийн хүлээн авалтанд Байгал орчин, аялал жуулчлалын сайд ноён Намсрайн Цэрэнбат оролцлоо. Тэрээр Монгол дахь Францын Элчин сайдын яам ба Монгол-Францын худалдаа аж үйлдвэрийн танхимд энэхүү санаачилгыг гаргасанд баяр хүргэн, талархал илэрхийллээ.

JPEG

Зүүнээс баруун :

  • Ноён Гийом Роллан дю Роскоат , Монгол-Францын худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч,
  • Ноён Намсрайн Цэрэнбат, Байгал орчин, аялал жуулчлалын сайд,
  • Ноён Филипп Мэрлин , Монгол дахь Францын Элчин сайд ,
  • Хатагтай Загдаагийн Хэрлэн , Монгол-Францын худалдаа аж үйлдвэрийн танхимын захиргаа хариуцсан захирал (Монгол талын аппликейшн хариуцсан ажилтан),
  • Ноён Амгалангийн Энх-Амар , IT инженер
  • Хатагтай Баатарпүрэвийн Болорцэцэг , Монгол-Францын худалдаа аж үйлдвэрийн танхимын нягтлан ,
  • Хатагтай Малори Лө Байл , Францын ЭСЯ ны эрчим хүчний атташе (Франц талын аппликейшн хариуцсан ажилтан),
  • Ноён Эри Андрианжафи, Францын ЭСЯ ны нягтлан

PNG

аппликейшны хэрэглээ...

Монгол болон франц хэл дээр 100 гаруй өгүүлбэр 7 ангилалд (өдөр тутам, зочид буудал, дэлгүүр, хоолны газар, соёл/аялал жуулчлал, тээврийн хэрэгслэл/ирэх) суулгасан ба амьдралд хамгийн өргөн хэрэглэгддэг өгүүлбэрүүдийг өөрийн төрлөх хэлнээс өөр хэлэнд хөрвүүлэхэд хэрэгтэй юм.

PNG

IOS ба Android утсанд суулгана

PNG

publié le 18/04/2019

Дээшээ