Хүмүүнлэгийн тусламж үзүүллээ

Зудад нэрвэгдсэн аймгуудад хүмүүнлэгийн тусламж үзүүллээ

JPEG

2010 оны 5-р сарын 23-аас 28-нд Франц улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Жан-Поль Дюмон зудад нэрвэгдэж, мал ихээр хорогдсон Архангай, Өвөрхангай аймгуудад хүмүүнлэгийн тусламж олгохоор ажиллалаа.

JPEG
Ноён Элчин сайд байгалийн энэхүү бэрхшээлд хамгийн ихээр өртсөн 400 өрхөд Францын хүнсний тусламжийн хорооноос үзүүлж буй Францын ард түмний чин сэтгэлийн илэрхийлэл болсон хүнсний тусламжийг гардууллаа.
Орон нутгийн удирдлагууд Франц улсад талархал илэрхийлэхийн ялдамд хоёр орны харилцааг соёл, боловсрол, хөдөө аж ахуйн салбарт улам өргөжүүлэн хөгжүүлэхийг хүслээ.
Түүнчлэн Франц улс 25 000 еврогийн хүнсний бас нэгэн тусламжийг өөр аймгуудад үзүүллээ.

publié le 21/02/2011

Дээшээ