Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсны 70 жилийн ой

2018 оны 12 р сарын 10 ны өдөр Монгол дахь Францын Элчин сайдын яамнаас Монголын Хүний Эрхийн үндэсний хороо, Улаанбаатар хот дахь Аллианс франсайзтай хамтран хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсны 70 жилийн ойд зориулан хүлээн авалт зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь Францад болон дэлхий дахинд энэ жилийн турш зохион байгуулагдсан сэдэвчилсэн арга хэмжээний нэг нь юм.

Францын Элчин сайдын яамны Хэрийг түр хамаарагч ноён Никола Лакот хүлээн авалтыг нээж хэлсэн үгэндээ хувь хүн бүрийн үнэлэшгүй эрхийг тунхагласан суурь баримтын ач холбогдлыг дурьдаад энэхүү тунхаглал нь дэлхий дахины билэг тэмдэг хэмээн онцлон тэмдэглэлээ. Энэ цаг үед олон оронд нийтийн болон хувь хүний эрх чөлөөг хязгаарлаж байгаа бөгөөд эрх чөлөөний тунхаглалын зарчмыг сурталчлан таниулах, эрхийн төлөө тэмцэгчдийн дэмжих арга хэмжээг яаралтай авах нь чухал юм. Франц улс энэ үйлст өөрийн дипломат албаны шугмаар, мөн Францын олон иргэний нийгэмлэгийн үйл ажиллагаагаар хувь нэмрээ оруулсаар байгаа. Үүний сацуу Франц улс энд хүрэлцэн ирсэн Монголын иргэний нийгэмлэгийн зүтгэлтэн нарын ардчилал, хүний эрхийн талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг хөхүүлэн дэмжиж ирсэн. Үүний нэг жишээ бол 2017 онд цаазаар авах ялыг халсан асуудал байлаа.

Үүний дараа Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын ерөнхийлөгч үг хэлсэн ба, тэрээр Хүний эрхийн түгээмэл тунхаглал Монгол улсад ардчилал хөгжихөд жинтэй хувь нэмэр оруулсан тухай дурьдлаа. Энэ үеэр Хүний эрхийн төлөө үйл ажиллагаа явуулж буй Монголын ТББ, нийгэмлэгүүд-н тэргүүн болон сэтгүүлч зэрэг иргэний нийгмийн төлөөлөгч нарт шагнал гардууллаа.

Улаанбаатар хотын Аллианс франсайз төвийн захирал Сэлин Мартайн Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсны 70 жилийн ойд зориулан Францын ЭСЯ ны дэмжлэгээр гаргасан үзэсгэлэн болон үйл ажиллагаагаа танилцууллаа. Мөн тус төвөөс зохион байгуулсан “Эрхийнхээ төлөө бичье” сэдэвт франц хэл дээрхи зохион бичлэгийн уралдаанд шалгарсан оюутнуудад шагнал гардууллаа.

Энэ арга хэмжээнд зориулан энэ өдөр Францын ЭСЯ ны гадна талд Хүний эрхийн сэдэвт үзэсгэлэнг олон хийтэд толилууллаа.

Францын ЭСЯ ны Хэрийг түр хамаарагч ноён Никола Лакот хүлээн авалтыг нээж үг хэллээ
Францын ЭСЯ ны Хэрийг түр хамаарагч ноён Никола Лакот хүлээн авалтыг нээж үг хэллээ
Аллианс франсайз төвийн захирал Сэлин Мартайны танилцуулга
Аллианс франсайз төвийн захирал Сэлин Мартайны танилцуулга
Аллианс франсайз төвөөс зохион байгуулсан уралдааны тэргүүн шагналтан
Аллианс франсайз төвөөс зохион байгуулсан уралдааны тэргүүн шагналтан
Францын ЭСЯ ны гадна талд үзэсгэлэн нээгдлээ
Францын ЭСЯ ны гадна талд үзэсгэлэн нээгдлээ
Францын ЭСЯ ны Хэрийг түр хамаарагч ноён Никола Лакот ХЭҮК-н ерөнхийлөгчийн хамт
Францын ЭСЯ ны Хэрийг түр хамаарагч ноён Никола Лакот ХЭҮК-н ерөнхийлөгчийн хамт

publié le 12/12/2018

Дээшээ