Хөдөө аж ахуй ба цаг уурын өөрчлөлт

“Хуурай гандуу бүс нутаг дахь тогтвортой үйлдвэрлэлийн тогтолцоо: хөгжлийн хамтын ажиллагаанд тулгамдаж буй бэрхшээл” сэдэвт шинэ тайлан /2012 оны 3-р сар/

Иргэний нийгмийн байгууллагууд, судалгаа шинжилгээний албад, засаг захиргааны болон олон нийтийн байгууллагуудын төлөөлөгчдийн хамтарсан ажлын дүнд хуурайшилтай гандсан бүс нутаг дахь тогтвортой үйлдвэрлэлийн системийн уг тайланг гаргасан бөгөөд энэ нь 2 үндсэн зорилготой юм. Үүнд:

  • Гандаж хуурайшсан бүс нутагт хөдөө аж ахуй хөгжүүлэхэд гарах саад бэрхшээл, байгаа боломж бололцоо, арга замыг олж илрүүлэх.
  • Энэ бүс нутагт үйлдвэрлэлийн тогтолцоог тогтвортойгоор хадгалахад дэмжлэг үзүүлэх бодлогыг хүчирхэгжүүлэхийн тулд шийдвэр гаргагчид болон олон улсын хамтын ажиллагаанд оролцогч этгээдүүдэд зөвлөмж гаргаж хүргүүлэх.

    JPEG Энэхүү тайлан нь хөгжлийн хамтын ажиллагааны бодит туршлагуудын үнэлэмжийг нэмэгдүүлэх судалгаан дээр тулгуурлаж, онолын талыг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэгдэж байна.

    Тайлангийн гол зорилго нь гандуу бүс нутгийн агро-экосистемыг тогтвортой байлгах үйл ажиллагааны чиглэлийг санал болгож, энэ чиглэлээ бүс нутгийн зохицол, зохион байгуулалтын чиг хандлагатай уялдуулахад оршиж байгаа юм.

    Мөн энэ тайлан нь гандуу бүс нутгийн онцлог бэрхшээлт шинжүүдийг олж тогтоох ялангуяа техникийн шинэчлэлийн хөгжлийн асуудал, газрын болон байгалийн баялгийн нөөц боломжийг хянан зохицуулах, орон нутгийн бүлэглэлүүдийг дайчлах, өрхийн аж ахуй эрхлэлтийг дэмжих, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэлэмжийг дээшлүүлэх, олон нийтийн бодлогыг энэ тал руу хүчтэй хандуулах тал дээр ахиц гаргалаа.

publié le 15/03/2012

Дээшээ