Хөдөө аж ахуйн салбарт Европт тэргүүлэгч Франц улс

Францын хөдөө аж ахуйн салбарын Европын Холбоонд эзлэх байр суурь

2011 онд Франц Улс 70, 4 тэрбум еврогийн үндсэн өртөг бүхий хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэн Европ тивдээ 1 дүгээрт оржээ.
Европын Холбооны нийт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний 18,1 хувийг дангаараа бүрдүүлдэг Франц улс нь хөдөө аж ахуйн салбарын тэргүүлэх хүчирхэг байр сууриа хадгалсаар 13,4 хувь үйлдвэрлэгч Герман, 12,3 хувь үйлдвэрлэгч Итали, 10,6 хувь үйлдвэрлэгч Испани зэрэг орнуудын өмнө жагсаж байна. Түүнчлэн Франц улс үхэр, шувуу, үр тариа, чихрийн манжин, тосны ургамал үйлдвэрлэл, төмс тариалалтаараа ч эхний байрыг эзэлдэг.
Тухайн салбар нь 2012 оны байдлаар ажил эрхлэлтийн 5, 6 хувийг бүрдүүлж байсан бөгөөд хөдөө аж ахуй, загас агнуур, агро-хүнсний үйлдэрлэлийн салбаруудад үндсэн болон туслах 1,42 сая хүн ажилладаг байна.

Дэлхийн хэмжээний хүчин чадалтай хөдөө аж ахуйн салбар

• Арилжааны баланс:

2012 онд Францын агрохүнсний бүтээгдэхүүний эргэлт 11,9 тэрбум еврод хүрсэн. 2011 оныхтой харьцуулахад энэ нь 75 сая еврогоор өссөн үзүүлэлт юм. Агрохүнсний боловсруулсан ба боловсруулаагүй бүтээгдэхүүний арилжаа нь Францдаа хоёрт буюу /15,6 тэрбум евро/ тээврийн тоног төхөөрөмжийн арилжааны дараа орж байна.

• Экспорт

Агрохүнсний бүтээгдэхүүний экспортын үзүүлэлт 57,6 тэрбум еврод хүрчээ. Дарс, оргилуун дарсны худалдааны нийт хэмжээ, үнийн хувьд 639 сая евро /+9%/ болтол өссөн. Эдгээр бүтээгдэхүүний эрэлт Америкийн Нэгдсэн улс болон Их Британи улсад хамгийн их байдаг.
Коньяк тэргүүтэй согтууруулах ундааны худалдаа 445 сая евро болтол өссөн бөгөөд эдгээр бүтээгдэхүүний үнэ нь ч мөн өссөн байна. Түүнчлэн амтлаг бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн, мал, амьтны хүнс, бэлэн хүнсний бүтээгдэхүүний худалдаа ч өссөн байна.

• Импорт

2012 онд агро-хүнсний бүтээгдэхүүний импорт 45,7 тэрбум евро хүртэл өссөн байна. Энэ 1,3 тэрбум еврогийн /+3%/ өсөлтийн 1,1 тэрбум евро нь боловсруулсан бүтээгдэхүүнээс ба 261 сая евро нь хөдөө аж ахуйн боловсруулаагүй бүтээгдэхүүн (түүхий эд) эзэлж байна. Мөн жимс, ногоо гадаадаас худалдан авалт өссөн байна. Малын мах, дотор махны импорт 261 сая еврогоор өссөн ба үнийн хөөрөгдлөөс шалтгаалж үр тарианы шахмалын импорт нэмэгджээ /+260 сая евро/.

Байгаль орчинд ээлтэй салбар

Сүүлийн үед батлагдаж буй хөдөө аж ахуйн талаархи хуулиуд нь байгаль орчноо хамгаалах, хөдөөгийн газар нутгийг зөв зохистой зохицуулан ашиглах зэрэг нийгмийн шинэ хүсэлт, хүлээлтэд нийцүүлэх хөдөө аж ахуйн суурь бий болгоход чиглэгдэж байна. Хөдөө аж ахуйн шинэчлэгдсэн нэгдсэн бодлого нь тусламжийн мөнгө болон хүрээлэн буй орчноо сайжруулах зарим үйл ажиллагааны хоорондох уялдаа холбоог тогтоох замаар байгаль орчноо хүндлэн дээдэх зарчим дээр тулгуурлаж байна.

publié le 28/01/2014

Дээшээ