“Хэнтий аймгийн ХАА н салбарын тогтвортой хөгжлийн бодлогыг дэмжихэд Орон нутгийн удирдлага-Иргэний нийгмийн байгууллагын оролцоог бэхжүүлэх нь” төсөл амжилттай болж өндөрлөлөө.

Францын GERES /сэргээгдэх эрчим хүч, байгал орчин, эв санааны групп / ТББ нь Монгол улсад 2010 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд Монголын уур амьсгалд зохицсон шинэлэг шийдвэрийг дэмжих зорилготой юм. GERES ТББ нь орон нутгийн түншлэгч нартай хамтран ажилладаг билээ.

PNG

“Хэнтий аймгийн ХАА н салбарын тогтвортой хөгжлийн бодлогыг дэмжихэд Орон нутгийн удирдлага-Иргэний нийгмийн байгууллагын оролцоог бэхжүүлэх нь” төсөл нь Европын холбооны санхүүжилтээр 3 жилийн хугацаанд хэрэгжин, 2019 оны 2-р сарын 15 нд төслийн хаалтаа хийлээ. Төслийг Чехийн Каритас (CCR), Монголын ХАА-н Хоршоологчдын Үндэсний Холбоо хамтран хэрэгжүүлсэн юм.

Монгол дахь Францын ЭСЯ ны хөдөө аж ахуйн атташе тус төслийн хаа
лтын үйл ажиллагаанд оролцон, ХАА Яамны сайд асан, Хэнтий аймгийн засаг дарга Н.Ганбямбатай уулзаж хөдөө аж ахуйн салбар дахь Франц- Монголын хамтын ажиллагааны талаар танилцуулав.

Энэхүү төслийн гол зорилго нь хүнсний ногоо үйлдвэрчлэгчдийн дараах 3 н үе шатаар хөгжүүлэхэд оршино. Үүнд:
1. Иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг хүнсчид, ногоочдын эрх ашгийг хамгаалахад оролцогч талуудыг хамруулахад хэрхэн үүрэг гүйцэтгэх талаар сургах,
2. Иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх,
3. Ногоочдод хүнсний ногоогоо хэрхэн зөв хадгалж, нөөшлөх тухай сургах.

Хүнсний ногооны салбар нь Монгол улсын хувьд нэг талаас эдийн засгийн шинэ хөшүүрэг болохоос гадна хүн амыг хоол хүнсний шинэ хэвшилд дадуулах чухал салбар юм. Монгол улсад хүйтний улирал урт, хахир хатуу болдог хэдий ч Хэнтий зэрэг зарим бүс нутагт хөрсний өндөр агууламж, хур тунадас арвин ордог байдал нь энэ салбарыг хөгжихөд ихээхэн түлхэц болдог юм.

Төслийн 3 жилийн хугацаанд GERES ТББ нь дараах үйл ажиллагааг явуулжээ. Үүнд:
• Иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг сургагч багшийн сургалтад хамруулав.
• Эрчим хүчний технологииг хөдөө аж ахуйтай хослуулсан био-агааржуулалттай зоорь, нарны эрчим хүчээр ажилладаг хүлэмж, услалтын систем зэргийг барьж байгуулан хэрэгжүүлэх талаар сургалт хийснээс гадна хүнсний ногооны гарцыг сайжруулан, нөөшлөх арга техник сургав.
• Сургалтанд зориулсан багаж хэрэгслээр хангав.
• Орон нутгийн төсөл санаачилгыг дэмжинт 10 гаруй бичил санхүүгийн дэмжлэг үзүүлэв.
• Төслийн үе шат болгонд нутгийн удирдлагыг татан оролцуулав.

publié le 26/02/2019

Дээшээ