“Хааны эрэлд-2019” эхэллээ [fr]

“Хааны эрэлд-2019”-ийн нээлтийн ажиллагаа

Монгол Улс болон АНУ-ын Энэтхэг-Номхон далай дахь цэргийн командлал (US-IndoPaCom)-ын хамтран зохион байгуулдаг энхийг дэмжих ажиллагааны олон улсын “Хааны эрэлд-2019” сургууль 6-р сарын 15-нд эхэллээ.

НҮБ-ийн энхийг дэмжих ажиллагаануудын хүрээнд илгээх цэргүүдийн бүс нутгийн харилцан зохицол, ур чадварыг дээшлүүлэх зорилготой уг сургуульд энэ жил Францаас хоёр төлөөлөгч, нэг ажиглагч оролцож байна.

Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болсон энэхүү дадлага сургуулийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга нээж эхлүүлэв. Францын ЭСЯамны Хэргийг түр хамаарагч Никол Лакот, АНУ, БНХАУ, Энэтхэг, Япон улсын Элчин сайдуудын хамтаар нээлтийн ажиллагаанд оролцлоо.

Revue des contingents par le Président Battulga - JPEG

publié le 17/06/2019

Дээшээ