Хатагтай Болдын Даваажав Бордо хотын Хөдөө Аж ахуйн үндэсний их сургуулийн дипломоо гардан авлаа

Хатагтай Болдын Даваажав нь Бордо хотын Агро Шинжлэх Ухааны Үндэсний Дээд Сургуулийг хоёр жил хагасын хугацаанд Усан үзмийн болон Дарсны менежментийн Шинжлэх Ухааны мастераа /Master of Science in Vineyard and Winery Management/ 2020 онд хамгаалж Монгол Улс дахь Франц Улсын элчин сайдын яамнаас долдугаар сарын 20-ны даваа гарагт дипломоо гардан авлаа.
JPEG
Даваажав нь Америкийн Нэгдсэн Улсын Минисотагийн Их Сургуулийн Хүнс, хоол тэжээлийн шинжлэх ухааны тэнхимд сурч байх үедээ вино судлалаар сурах хүсэл тэмүүлэлтэй болжээ. Дөрвөн жил хагасын хугацаанд тэрээр хүнсний үйлдвэрийн салбарт хими, технологийн суурь мэдлэгүүдийг олж авах явцдаа дарс болон ундаа нь маш олон нарын нэр төрөлтэй байдгийг мөн түүнчлэн Монгол Улсад тэр дундаа залуучуудын дунд хэрэглээ нь улам нэмэгдсээр байгааг олж мэдсэн юм.

2017 онд Даваажав нь усан үзэм болон дарс судлалын чиглэлээр өөрийн мэдлэгээ дээшлүүлэхийн тулд Бордо хотын Агро Шинжлэх Ухааны Дээд Сургуулийн илүү практик сургалтанд нь суралцахаар шийдсэн билээ. Энэхүү Усан үзмийн болон Дарсны менежментийн Шинжлэх Ухааны мастерын хөтөлбөр нь дарс үйлдвэрлэлийн салбар дахь усан үзэмний тариалалт, дарс үйлдвэрлэл, дарсны компанийн удирдлага түүний маркетингийг бүхэлд нь хамруулдаг болно. Суралцах явцдаа Даваажав нь усан үзмийн тариалалтын шинэ газрууд болох Лангдок-Рүсилон, Экс-он-Прованс мөн түүнчлэн Испани, Итали улсуудтай танилцах сургалтын аялалд хамрагдсан юм.

Энэхүү сургалтын явцад хоёр практик дадлагад хамрагдсан нь эхнийх нь Франц Улсын Оливье Шатод дарс үйлдвэрлэх үйл явцын талаар зоорийн даргыг дагалдан суралцсан болно. Дараагийн дадлага нь Монгол улсад дарс импортын Уорлд Вайн /World Wine/ компанид Улаанбаатар дахь дарсны хэрэглээний зах зээлийн судалгаа хийсэн байв.

Даваажав нь Францад байх хугацаанд түүнд тулгарч байсан хэл соёлын бэрхшээл болон дарсны талаарх дутмаг мэдэгдэхүүнээ саадгүй амжилттай давж гарч чадсан нь түүнд туршлага болж үүндээ маш сэтгэл хангалуун байгаа билээ. Тэрээр Европын улс орнууд дахь дарс үйлдвэрлэл болон Франц улсын Хөдөө аж ахуйн талаар маш их зүйл сурч авсан бөгөөд мөн олон найз нөхөдтэй болсон юм. Өнөөдөр Монгол улсдаа буцаж ирээд хүнс хөдөө аж ахуйн салбарт өөрийн хувь нэмрийг оруулан мөн дарсны хэрэглээ соёлын талаар олон нийтэд мэдээлэл олгох зорилготой өөрийн төсөл дээр ажиллах хүсэлтэй байгаа билээ.

publié le 03/08/2020

Дээшээ