Хоёр орны хамтын ажиллагааны баримтат бичиг, гэрэл зургийн үзэсгэлэн Үндэсний музейд нээгдлээ.

2018 оны 12-р сарын 5 нд Монгол–Францын хооронд соёлын салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулагдсны 50 жилийн ойд зориулан “Монгол-Францын харилцаа: Эрт, эдүгээ” сэдэвт баримтат бичиг, гэрэл зургийн үзэсгэлэн үндэсний музейд нээгдлээ. Монгол улс дахь Францын Элчин сайд ноён Филипп Мерлин, Гадаад харилцааны яамны гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын дарга хатагтай Х. Мандахцэцэг, Архивын ерөнхий газрын дарга ноён С.Энхбаатар үзэсгэлэнг нээн, үг хэллээ.

Архивын Ерөнхий газар болон Гадаад харилцааны яамны Архивт хадгалагдаж буй хоёр орны харилцааг харуулсан албан бичгүүд болон фото зургуудтай ийнхүү иргэд танилцах боломжтой боллоо.

Үзэсгэлэнд 1927 онд Франц болон Европын орнуудад суралцахаар явсан анхны монгол оюутан нарын тухай баримтат мэдээлэл тавигдсан байна. Эдгээр залуучууд Монгол улсад буцаж ирээд сэхээтний шинэ үеийг бүрдүүлэн ажиллаж байсан боловч зарим нь тухайн үеийн улс төрийн хэлмэгдүүлэлтийн золиос болсон байдаг.

Монголын Архивын Ерөнхий газрын санаачилгаар, Монгол дахь Францын Элчин сайдын яам, Гадаад харилцааны яам, Монголын Үндэсний музейн хамтран зохион байгуулж буй энэ үзэсгэлэнг 2018 оны 12-р сарын 9 ны өдөр хүртэл Үндэсний музейд нийтэд толилуулсны дараа Архивын Ерөнхий газрын байранд үргэлжлүүлэн тавих юм.

Францын Элчин сайд ноён Филипп Мерлин үзэсгэлэнгийн нээлтэн дээр
Францын Элчин сайд ноён Филипп Мерлин үзэсгэлэнгийн нээлтэн дээр
Үндэсний музейн дарга Д.Сүхбаатар, Францын Элчин сайд Филипп Мерлин нар
Үндэсний музейн дарга Д.Сүхбаатар, Францын Элчин сайд Филипп Мерлин нар
Архивын ерөнхий газрын дарга ноён С.Энхбаатар үзэсгэлэнгийн нээлтэн дээр
Архивын ерөнхий газрын дарга ноён С.Энхбаатар үзэсгэлэнгийн нээлтэн дээр
Францад очсон анхны монгол оюутан нарын гэр бүл Францын Элчин сайдын хамт
Францад очсон анхны монгол оюутан нарын гэр бүл Францын Элчин сайдын хамт
Гадаад харилцааны яамны гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын дарга хатагтай Х. Мандахцэцэг /баруун талд/
Гадаад харилцааны яамны гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын дарга хатагтай Х. Мандахцэцэг /баруун талд/

publié le 07/12/2018

Дээшээ